Ши Жиньпин Чүнчиний төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов
10-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Чүнчиний төлөөлөгчдийн багийн хянан хэлэлцүүлэгт оролцох үеэр, улс төрийн экологийн эерэг байдлыг бий болгох нь улс төрийн байр суурийг тодорхойлон, намын төв хорооны нэр хүндийг хамгаалж, нэгдмэл удирдлагыг төвлөрүүлэх улс төрийн шаардлага, сахилга батыг хатуу журамлан сахиж, намын засаглалыг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх тулгамдсан шаардлага, мөн намын шилдэг хэв суртлыг бий болгож, өөрчлөлт шинэчлэлийн хөгжлийн зорилтыг урагштай биелүүлэх чухал баталгаа юм хэмээн онцолжээ.
Мөн өдрийн хуралд, 8 төлөөлөгч өндөр чанартай хөгжлийг дэмжих, БХАТИХ-ын хуулийн байгуулалт дахь үүрэг хариуцлагыг сайжруулах, Хөх мөрний сав газрын экологийн хамгаалалтыг эрчимжүүлэх, үндсэн шатны намын байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо илэрхийлсэн байна. Төлөөлөгч Жан Шуаний боловсон хүчний хууль дүрмийн боловсролыг дээшлүүлэх тухай саналыг Ши Жиньпин дэмжсэн байна. Ренчинсоо