Боловсон хүчин улс төрийн ёс суртахууныг эрхэмлэх хэрэгтэй

2018-03-11 17:10:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Боловсон  хүчин улс төрийн ёс суртахууныг эрхэмлэх хэрэгтэй

"Хятад улсын ажил хэргийг сайтар зохицуулахад чухал нь намд байна. Намаа хатуу чанга удирдах, намаа хатуу чанга засах нь маш чухал”. Намын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин ерөнхий  нарийн бичгийн дарга ийнхүү олонтаа хэлж байсан юм. Сүүлийн хэдэн жилийн  хугацаанд, засаг захиргааны гол албан тушаал хашиж байсан хүмүүс ар араасаа албан тушаалаасаа бууж, Чүнчин хот гадаад дотоодынхан хэв суртахуун сахилга  батыг цэгцлэн засах, ил тодорхой улс төрийн экологийг сэргээн байгуулах ХКН-ын  төв хорооны шийдвэр зоригийг ажиглах чухал цонх болсон  байна.

2018 он бол намын XIX их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх гарааны жил. 10-нд Ши Жиньпин Чүнчин хотын төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт анх удаа оролцож, хэв суртахуун, сахилга батыг цэгцлэн чангатгах улс төрийн экологийн тухайн дахин хатуу, гүнзгийгээр ярьсан байна. Чүнчин хотоос  ирсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгч 60 гаруй хүнд хандан ерөнхий нарийн бичгийн  дарга анхан шатны удирдах боловсон хүчин Ма гуайг магтан сайшаасан  байна.

Ши Жиньпин: Суурь нь бат биш бол газар хөдлөн уул хүртэл  дайвалзана гэжээ.

10-нд болсон хянан хэлэлцүүлгийн танхимд Ма гуай ерөнхий  нарийн бичгийн даргад XIX их хурлын үзэл санаанаас анхан шатанд бий болгосон өөрчлөлтийг танилцуулсан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ма Шаньшянд хэлсэн  үгэндээ: Суурь нь бат биш бол газар хөдлөн уул хүртэл дайвалзана. Анхан шатанд намын үүр маш чухал. Анхан шатны засаглалыг эрчимжүүлэхэд мянга мянган “Ма гуай” хэрэгцээтэй байна гэжээ.

Удирдах боловсон хүчин улс төрийн ёс суртахууныг  эрхэмлэх хэрэгтэй

"Цөөн хэдэн хүн түүчээ галууны  үүрэг гүйцэтгэх” учраас маш чухал юм.

"Улс төрийн экологи бол байгаль экологийн адилаар жоохон хичээхгүй бол амархан бохирдоно. Хэрэв асуудал гарвал дахин түүнийг сэргээн засна гэхэд маш их хүчин чармайлт зарцуулна.”

Чүнчиний өргөн олон боловсон хүчин эв нэгдэлтэй  зүтгэж, хүн ардыг чансаатай  амьдруулахыг ерөнхий нарийн бичгийн дарга  хүслээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ: Боловсролоор удирдахыг чангатган, цуцлах болон шинээр буй болгохыг зэрэг  чухалчилж, “Цөөн хэдэн хүн цувааны түүчээ халууны үүрэг гүйцэтгэх” хэмээх ойлголтыг сайтар ашиглан, бүх шатны удирдах боловсон хүчин удирдлагын үүрэг  хариуцлага, үлгэр жишээ үүрэг хариуцлагаа ухамсраараа гүйцэтгэхийг ахиулж,  өөрийгөө, үзэл санаагаа, хийсэн ажлаа бүхнийг нэгтгэн, “цувааны түүчээ галууны  үүрэг”-ийг бий болгох хэрэгтэй. Удирдах боловсон хүчин улс төрийн ёс суртахууныг  эрхэмлэх хэрэгтэй гэсэн байна. 

Хууль дүрмийн толийг сэтгэлдээ бат санаж, хууль сахилга батын цээрийг сайтар сахих  хэрэгтэй

Чүнчин хотын төлөөлөгчдийн хэсгийн төлөөлөгч Жан Шюань хэлсэн үгэндээ: Бүх шатны удирдах боловсон хүчний хуулийн засаглалын чадварыг улам дээшлүүлэхийг төв хороонд санал болгожээ. Ерөнхий нарийн бичгийн дарга  хариу хэлсэн үгэндээ: Энэ бол зөв санаачилга. Хуулиар засах нь бүх шатны удирдах  боловсон хүчний танин мэдэхүйн тогтолцоон дахь үндсэн агуулга юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ