Бага, дунд сургуулийн сурагчдын тэтгэлэг, тэтгэмжийн сонгон шалгаруулалт болов

2018-03-11 17:10:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангаас зохион   байгуулж, МУИС-ийн Күнзийн Институтээс гүйцэтгэн явуулсан дунд, бага сургуулийн   сурагчдын  2018 оны хаврын улирлын сургалтын хугацааны “Мөрөөдлийн од” сургалтын   тэтгэлэг, "Ирээдүйн од” тэтгэмжийн сонгон шалгаруулалтын арга хэмжээг 2018 оны   3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хот дахь МУИС-ийн 2-р байрны хичээлийн танхим,   МУИС-ийн Номын сангийн хичээлийн танхимд тус тус зохион явууллаа.   

Бага, дунд сургуулийн сурагчдын тэтгэлэг, тэтгэмжийн сонгон шалгаруулалт болов

Тус шалгаруулалтад "Юйцай” бүрэн дунд   сургууль, 23-р дунд сургууль, Монгол-Хятадын “Найрамдал” сургууль, Дархан хотын   “Цайхун” сургууль,“Толь” дунд сургууль, 15-р дунд сургууль, “Хишиг” сургууль   зэрэг Монгол улсын бага, дунд сургуулиудын 277 сурагч оролцжээ.

Бага, дунд сургуулийн сурагчдын тэтгэлэг, тэтгэмжийн сонгон шалгаруулалт болов

Зохион байгуулагчдын танилцуулснаас   үзвэл, Монгол улс дахь хятад хэлээр хичээллэдэг бага, дунд сургуулиудын ёс   суртахуун, сурлагын дүн сайтай сурагчид, гэр бүлийн орлого бага, амьдрал нь   хүндрэлтэй сурагчдыг хамруулсан байна.

Бага, дунд сургуулийн сурагчдын тэтгэлэг, тэтгэмжийн сонгон шалгаруулалт болов

Шалгаруулалтад, сурагчдын оноо авсан   байдалд үндэслэн, "Мөрөөдлийн од” сургалтын тэтгэлгийн арга хэмжээний хүрээнд   бага сургуулийн 1-6-р анги, дунд сургуулийн 7-9-р анги, 10-12-р ангийн   хүүхдүүдийн дундаас тус тус 10 хүүхдийг, "Ирээдүйн од” тэтгэмжийн арга хэмжээний   хүрээнд бага сургуулийн 1-6-р анги, дунд сургуулийн 7-9-р санги, 10-12-р ангийн   хүүхдүүдийн дундаас тус тус 10 хүүхдийг шалгаруулж, нийт 60 хүүхдэд тэтгэлэг,   тэтгэмж олгохоор төлөвлөж байгаа бөгөөд хүүхэд бүрт 3000 юань/татвараас   өмнө/-тай тэнцэх мөнгөн тэтгэлэг, тэтгэмж олгох юм байна. 

ХОУР-гаас   МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ