Үндэстний хөгжлийг үндсэн хуулийн баталгаагаар хангана

2018-03-12 11:09:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд, Рэньминь Рибао  сонин: Үндэстний хөгжлийг үндсэн хуулийн баталгаагаар хангана сэдэвт тэргүүн  өгүүлэл нийтэлжээ. 
ХIII сонгуулийн БХАТИХ-ын  анхдугаар чуулган, үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг санал оруулан баталсан юм.  Энэ бол цаг эриний томоохон чиг хандлага, ажил үйлсийн хөгжлийн шаардлага, нам ард түмний хүсэл эрмэлзэл, бүх талаар хуулийн дагуу улс орноо засаж, улс орны  засаглалын систем, засаглалын хүчин чадавхыг ахиулах орчин үеийн чухал арга зам,  үндсэн хуулийн шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэхэд  илүү үүрэг гүйцэтгэж, “хоёр зуун жил”-ийн тэмцлийн зорилт, үндэстний агуу их  сэргээн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд үндсэн хуулийн баталгаа нь  практикийн болон алс хэтийн чухал ач холбогдолтой юм. 
Ши Жиньпин: Хуулийн дагуу улс орноо засахад юуны өмнө үндсэн  хуулийг баримталж, хуулийн дагуу засаглахдаа үндсэн хуулиар зохицуулахыг  баримтлах хэрэгтэй. Энэ удаа үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь шинжлэх  ухааны хууль тогтоомж, ардчилсан хууль тогтоомж, хууль тогтоомжийн үзэл санаа,  зарчмын дагуу, намын удирдлагын хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтийг баталгаажуулж, эрх зүйг дэмжин, хууль дүрмийг сахих тодорхой практик, намын  удирдлага, ард түмэн нь улс орныхоо эзэн байж, хуулийг дагаж мөрдөх нэгдмэл  байдлын тод илэрхийлэл гэж онцолсон юм.   

Хятадын онцлогтой  социализм шинэ эрин үед орох нь Хятадын хөгжлийн шинэ түүхэн чиг хандлага юм.  Хятадын үндсэн хууль заавал намын удирдлага, ард түмний байгуулалт Хятадын  онцлогтой социализмын практик хөгжлийн дагуу байнга сайжран хөгжих ёстой  юм. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ