​Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныг ОХУ-ын судлаач өндрөөр үнэлэв

2018-03-12 15:58:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ОХУ-ын хэвлэл мэдээллийнхэн Бээжин хотноо болж буй Хятадын хоёр  чуулганд анхаарал хандуулан өргөнөөр мэдээлж байна. Хоёр чуулганы хөтөлбөрийг  цаг тухайд нь мэдээлэх төдийгүй холбогдох судлаачид халуун цэгийн асуудлаар  санал бодлоо хуваалцлаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг баталсантай холбогдуулан  ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Алс дорнодын судалгааны газрын дарга Александер  Исаев: БХАТИХ үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг баталсан нь Хятад улсын  хөгжлийг маш их далд хүчээр сэлбэнэ гэжээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд хяналтын хороо нэмж байгуулах  тухай агуулгын талаар Исаев хэлэхдээ: Энэ бол маш чухал шийдвэр, авилга бол  дэлхийн улс орнуудад түгээмэл оршиж буй нийгмийн үзэгдэл, тэр нь нийгмийн  тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, хүмүүсийн сэтгэл санаанд сөргөөр  нөлөөлдөг юм гэжээ.

Хятадын үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд “Энх тайван  хөгжлийн замаар замнаж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх нээлттэй  стратегийг баримтлана”, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг  дэмжинэ” хэмээх санаачилга нэмж дэвшүүлснийг тэрээр өндрөөр үнэлсэн  байна.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ