Орон нутгийн бүтээгдэхүүн анхаарал татав
13-нд, XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы төлөөлөгчдийн IV уулзалтын үеэр, магни, төмс зэрэг орон нутгийн бүтээгдэхүүн олны анхаарлыг татав. БХАТИХ-ын төлөөлөгч, Хөхнуур мужийн монгол, түвд үндэстний өөртөө засах жөүгийн дарга, Цайдмын орчил эдийн засгийн туршилтын бүсийг удирдах комиссын дарга Мэн Хай гадаад дотоодын хэвлэлд ярилцлага өгөх үедээ: Өврөөсөө тал дугуй хэлбэртэй магни гаргаж ирэв. Мэн Хай хэлэхдээ: Энэ бол Хөхнуурын давснаас кали гаргаж авсны дараа, дахин боловсруулах замаар бүтээсэн магни юм. Цайдмын хотгорт орчин үеийн аж үйлдвэрийг хөгжүүлэх явцад, хаягдлаа ховор эрдэнэ болгож байна.
Үүгээр зогсохгүй, БХАТИХ-ын төлөөлөгч, Юньнаний хөдөө аж ахуйн их сургуулийн хүндэт захирал, Хятадын Инженерийн Академийн академич Жү Юн, төлөөлөгчдийн уулзалтын үеэр, орон нутгийн бүтээгдэхүүн болох төмсийг гаргаж тавьжээ. Жү Юн хэлэхдээ: Энэ бол Юньнань мужийн шинжлэх ухаан технологиор ядуурлаас ангижруулах шилдэг бүтээгдэхүүн юм. Маш олон эрдэмтэн судалгааны өгүүллээ ядуу нутгийн тариан талбайд бичсэн юм гэжээ.