Хятадын Засгийн газрын байгууламжийн өөрчлөлтийн төслийг хянан хэлэлцэж байна
Хүмүүсийн анхаарал татсан Хятадын Засгийн газрын байгууламжийн өөрчлөлтийн төслийг 13-нд XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын анхдугаар чуулганд дэвшүүлж, хянан хэлэлцүүлэв. Энэ төслийн дагуу Хятадын засаг захиргааны дээд эрхт байгууллага болох Төрийн зөвлөл 27 яам хороодоос бүрдэх болно. Үүнд Байгаль, нөөц баялгийн яам, Экологи хүрээлэн буй орчны яам, Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яам, Соёл аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн үндэсний хороо, Халагдсан цэргийн хэрэг эрхлэх яам зэргийг шинээр байгуулах болно. Энэ удаад 8 яам, 7 хороогоор цөөлсөн байна.
Хятадын “Хоёр чуулган”-аас өмнө ХКН-ын XIX удаагийн төв хорооны III бүгд хурлаар “Нам болон төрийн байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай ХКН-ын Төв хорооны тогтоол”,“Нам болон төрийн байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төсөл”-ийг хянан баталсан байна. Энэ нь ХКН-ын XIX их хурлын дэвшүүлсэн байгууламж, засаг захиргааны тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх үүргийг бодит үе шатанд ахиулсныг харуулж байна. Байгууламжийн өөрчлөлт ХКН-ын удирдлагын систем, засгийн газрын удирдлагын систем, зэвсэгт хүчний систем, олон нийтийн байгууллага хамт олны ажлын системтэй холбогдож байна. Өөрчлөлтийн зорилго нь улс орны засаглалын систем, удирдлагын хүчийг орчин үеийн болгоход байгаа юм. 13-нд Бүх Хятадын АТИХ-д дэвшүүлэн хянан хэлэлцүүлэх гэж буй төсөл бол Хятадын засгийн газрын байгууламжийг өөрчлөх төсөл юм.
1978 оноос Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээр, Төрийн зөвлөл 7 удаа байгууламжийн өөрчлөлт хийж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд үндсэндээ нийцсэн зохион байгуулалтын бүтэц, эрх үүргийн системийг бүрдүүлсэн юм. Ойрын үеийн их хэмжээний байгууламжийн өөрчлөлтийг 2013 онд хийсэн юм. 5 жилийн турш, Хятадын засгийн газрын эрх үүргийг өөрчлөлтийг дагалдан байгууламжийн тохиргоо зохисгүй болж, байгууламж хоорондоо эрх үүргийн талаар тодорхойгүй асуудал оршиж, засгийн газрын эрх үүргийн өөрчлөлтийг боогдуулж, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлж байгаа тогтолцооны саад болсон байна.
Ойрын жилүүдэд, Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, засгийн газар байгалийн нөөц, экологийн орчныг хамгаалж, удирдах ажлыг чангатгаж байна. Төрийн зөвлөлийн байгууллагуудыг өөрчлөх төслөөс үзвэл, улс орныхоо уул ус, ой мод, тариалангийн газар, нуур цөөрмийг хамгаалах, сэргээх, засахын тулд Хятад улс Байгаль, нөөц баялгийн яамийг шинээр байгуулах гэж байна.
Байгаль, нөөц баялгийн яамнаас гадна Экологи, хүрээлэн буй орчны яам байгуулж, экологи, байгаль орчны бодлого, төлөвлөгөө, стандарт боловсруулах, хэрэгжүүлэх, экологийн орчны хяналт, хууль сахиулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, цөмийн болон цацраг идэвхт бодисын аюулгүй байдалд хяналт тавих, байгаль орчныг хамгаалах ажлыг хянах зэрэг үүрэг хариуцлагатай юм.
Төрийн зөвлөлийн байгууллагуудын өөчлөлт нь засаглалаа цомхотгон , эрхийг тухайн салбарт шилжүүлэх ажлыг гүнзгийрүүлэн, зах зээлийн хяналт, хууль сахиулах тогтолцоог боловсронгуй болгох, ажлын бүх үйл явц дахь хяналтыг бэхжүүлэх шаардлагыг хангасан байна. Хятад улс Зах зээлийн хяналт удирдлагын үндэсний газар, Хятадын банк, даатгалын хяналт удирдлагын хороо зэрэг байгууллага нэгжийг шинээр байгуулах гэж байна.
Өөрчлөлтийн төслөөс үзвэл, Хятад улс цагаачлалын үндэсний газрыг шинээр байгуулж, нийгмийн аюулгүй байдлын яаманд харьялуулж, цагаачлалын бодлого боловсруулан хэрэгжүүлэх, хилээр нэвтрэх, гадаадын иргэд түр оршин суух, байнга оршин суух, Хятадын иргэд хувийн паспортоор хилээр нэвтрэх ажлыг хянан удирдах болно. Шинээр байгуулах гэж буй Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний хороо нь Хятадын засгийн газрын харьяа байгууллагын хувьд Хятад улсын гадаадад туслалцаа үзүүлэх ажлыг хариуцах болно.
Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хуулийг үндэслэвэл, Төрийн зөвлөлийг бүрдүүлэх байгууллагуудын бүтцэд өөрчлөлт, тохируулалт хийвэл заавал Бүх Хятадын АТИХ-д дэвшүүлж, хянан хэлэцүүлдэг тогтоолтой юм.