Гуандүн-Хонконг-Макаогийн бүсийн хөгжилд итгэл дүүрэн байна
Гуандүн-Хонконг-Макаогийн бүсийн бүтээн байгуулалтыг бүх хүчээрээ дэмжиж байна. Тус бүсийн бүтээн байгуулалт нь Хонконг, Макаог үндэсний хөгжлийг ерөнхий төлөв байдалд нэгтгэхэд маш чухал ач холбогдолтой бөгөөд маш өргөн уудам хэтийн төлөвтэй юм гэж Хонконг, Макаогоос ирсэн депутат төлөөлөгчид 13-ны өдөр ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы “төлөөлөгчдийн хонгил”-д сурвалжилга өгөхдөө хэлсэн байна.
БХАТИХ-ын төлөөлөгч, “Наньшуань” группийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал, Хонконгийн Үйлдвэр худалдааны нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ван Тинцун хэлэхдээ: Гуандүн-Хонконг-Макаогийн бүс нь маш өргөн уудам нутгийг хамарч, боловсон хүчнээр элбэг, олон улстай харьцахад дөхөм бөгөөд зам харилцаа ч маш боловсронгуй усраас тус бүсийн бүтээн байгуулалт асар их хэтийн төлөвтэй юм. Үүний дээр төв засгийн газраас эрчтэй дэмжиж байгаа болохоор түүний бүтээн байгуулалтад бид итгэл дүүрэн байна гэжээ.
Хятадын төв засгийн газар энэ оны ажлын тайландаа Гуандүн-Хонконг-Макаогийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, эх газар болон Хонконг, Макаогийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар ахиулах тухай дурдсан юм.