Дэлхийн эрүүл мэндийн үйлст идэвхтэй оролцоно
Жүншинь агентлагийн мэдээ: Энэ жилийн хоёр чуулганы хугацаанд буюу 14-нд, БХАТИХ-ын төлөөлөгч, Фүжянь мужийн өвчин тахлын хяналтын төвийн дарга Жэн Күйчэн Жүншинь агентлагт ярилцлага өгөх үедээ: Олон нийтийн эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хилийн чандад дэлгэрүүлнэ гэжээ.
Олон улсын харилцаа холбоо улам нягт болж буй нөхцөлд, олон нийтийн эрүүл мэндийн салбарт халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага дохио байнга дуулдаж, хүн төрөлхтний даван тулах хүч чадлыг шалгасаар байгаа юм. Жэн Күйчэн: Хилийн чандад халдварт өвчинд өртөхгүй, мөн өвчин авч ирэхгүй байхыг баталгаажуулахын төлөө боомтын шалгалтыг орон нутагт шилжүүлэн, халдварт өвчин дэлгэрсэн үед тухайн орны хяналтдаа авахад нь тусалж, халдварт өвчин хил дамжин дэлгэрэхийг тогтоон барих ёстой гэжээ.
Хятад улс олон нийтийн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх талаар нэлээд туршлагатай болсон юм. Баруун Африкт эбола, Анголд шар халуун, Мадагаскарт хулганы хижиг дэлгэрсэн зэрэг тохиолдолд Хятад улс эмч сувилагчдаа очуулан тусалж, заримд нь лаборатори ч байгуулж өгсөн юм. Жэн Күйчэн: Гадаадад буй иргэдээ эрүүл мэндийн баталгаагаар хангаж, дэлхийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд нухацтай оролцох нь их гүрний хариуцлагатай байр сууриа харуулж байгаа юм гэжээ.