Эдийн засгийн үйл ажиллагаа сайн эхлэлтэй байна

2018-03-14 15:47:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эдийн засгийн үйл ажиллагаа сайн эхлэлтэй байна

14-нд Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн бага хуралд: Хятадын   Үндэсний статистикийн хэвлэлийн төлөөлөгч Мао Шэн-Юн хэлэхдээ: Энэ оны 1-2-р   сард, Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой сайжрах байдлаа хэвээр   хадгалж, шинэ хөдөлгөгч хүчин сайжирч, эдийн засгийн бүтэц шилдэгжиж, чанар үр   ашиг үргэлжлэн дээшлэн, эдийн засгийн үйл ажиллагаа сайн эхлэлтэй байна   гэжээ.

Эдийн засгийн үйл ажиллагаа сайн эхлэлтэй байна


Албаны тоо баримтаас үзвэл, Хятадын эдийн засагт үзүүлэх   хэрэглээний өсөлтийн удирдан дагуулах үүрэг тасралтгүй нэмэгджээ. 1-2-р сард,   нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааний ерөнхий хэмжээ 6 их   наяд 108 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар өсөж,   өсөлтийн хурд нь мөн үеийнхээс 0.2 нэгжээр нэмэгджээ. Мао Шэн-Юн энэ талаар   хэлэхдээ: Нэгд, оны эхний хоёр сард, нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний   жижиглэнгийн худалдааны ерөнхий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс зохих хэмжээгээр   түргэсэж, оруулсан гол хувь нэмэр нь авто машины борлуулалт хурдтай нэмэгдснээс   бий болсон. Хоёрт, шинэ хөдөлгөгч хүчний тулах чадавх тасралтгүй дээшлэв.   Гуравт, эдийн засаг чансаатай хөгжих нөхцөл байнга   эрчимжсэн гэжээ.

Эдийн засгийн үйл ажиллагаа сайн эхлэлтэй байна

Мао Шэн-Юн тэмдэглэхдээ: Ардын амьжиргааны   салбарт, 1-2-р сард, хот суурины ажилгүйдлийн хэмжээ 5 хувьд хүрэхгүй байлаа.   Энэ оны 1-2-р сард, экспортын ерөнхий хэмжээ 2 их наяд 439 тэрбум юаньд хүрч,   ноднингийн хурдтай өсөлтийн үндсэн дээр, өнгөрсөн оны мөн үеийн өсөлтийн хурд 18   хувьд хүрсэн гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ