Түүх соёлын дурсгалт зүйлсийг сайтар хамгаална

2018-03-14 16:00:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд Бээжинд  нээгдсэн ХIII сонгуулийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны анхдугаар чуулган үргэлжилж байна. Хуралд оролцсон соёлын салбарын 122 гишүүнээс түүх соёлын  дурсгалт зүйлийг хамгаалах салбарын гишүүн 12 байна. Тэд “Соёлын аж үйлдвэрийн  хөгжил”, “Соёлын дурсгалт зүйлийг тодорхойлох мэргэжлийн хүмүүсийн бэлтгэл  сургалтыг түргэтгэх”, “Шюн-Ань” шинэ бүсийн түүх соёлын дурсгалт зүйлсийг  хамгаалах ажлаа эрчимжүүлэх” зэрэг түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах  сэдвийн хүрээнд, санал санаачилга дэвшүүлж, Хятадын шилдэг түүх соёлын өвийг  уламжлан хамгаалах тухай улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн үүрэг  хариуцлагаа гүйцэтгэж байна. УТЗЗ-ийн гишүүн, Хятадын түүх соёлын өвийг  хамгаалах үндэсний газрын дарга Лю Юйжү сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: Хятадын  үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх явцад, түүх соёлын дурсгалт  зүйлсийн нөөц баялгийн давуу талыг ашиглаж, соёлын итгэл найдвар, үндэстний эв  нэгдлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Уламжлалт соёлын нөөц баялгийг системтэй цэгцэлж, ордонд  хадгалж буй соёлын өв, газар нутгуудад тавигдаж буй соёлын өв, эртний ном сударт  бичигдсэн үсэг бичгийг сайтар хамгаалан хөгжүүлэхийг Хятад улсын дарга Ши  Жиньпин олон удаа дурдаж байсан юм. Үүнд холбогдуулан гишүүн Лю Юйжү: Түүх соёл  нь Хятадын соёл иргэншлийн дуусашгүй эх ундрага юм. Түүх соёлын өвийг хамгаалах  ажил бол үндэсний соёлын итгэл хүндийг дээшлүүлэх соёлын ажил төрлийн нэг хэсэг  юм хэмээн онцолжээ.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ