Чөлөөт худалдааны бүс, чөлөөт худалдааны боомт нь хамгийн олон дурдагдаж байна

2018-03-14 16:25:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чөлөөт худалдааны бүсийн туршлагыг бүх  талаар дэлгэрүүлж, чөлөөт худалдааны боомтыг идэвхтэй байгуулан, өөрчлөлт  нээлтийн түвшнийг улам дээшлүүлэх тухай энэ оны засгийн газрын ажлын тайланд  дурдсан юм. Чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт гүнзгийрч, холбогдох усан  боомтын бүтээн байгуулалт ахихын хэрээр Хятад улсын бүх талаар нээлттэй хөгжих  төлөв улам бүр эрчимжих болно гэж хоёр чуулганы үеэр ХОУР-д ярилцлага өгсөн  БХАТИХ-ын төлөөлөгч, УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд үзсэн байна.

Хятад улсын дотоодын анхны чөлөөт худалдааны бүс болох Шанхайн чөлөөт  худалдааны бүс 2013 оны 9-р сард албан ёсоор үүдээ нээж, ажлаа эхлүүлсэн юм.  Дөрвөн жил гаруйн турш тус чөлөөт худалдааны бүсийн 100 гаруй төрлийн дүрэм  тогтолцооны инновацын ололт амжилтыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлсэн байна.  БХАТИХ-ын төлөөлөгч, Шанхай хотын Пүдүн дүүргийн засаг дарга Хан Иньвэй, Шанхайн  чөлөөт худалдааны бүс нь Пүдүн дүүргийн шинэ хороололд байрлаж, түүний хөгжил  дэвшил даян дэлхийг гайхшруулж байна гэжээ. 

"Манай аж ахуйн нэгжүүд “чөлөөт худалдааны хурд”-ыг бий болгосон. Аж  ахуйн нэгжийн нэр сонгох буюу нэрээ солих зэргийг нэг цонхны үйлчилгээгээр тэр  даруйд нь шийдэж, бичиг материалыг нь шалгаж нотлох шаардлагатай үед ч 2  хоногийн дотор холбогдох ажлыг дуусгадаг юм. Мөн манай гаалиар нэвтрэх ажил  “чөлөөт худалдааны хурд”-ыг бий болгож, хөлөг онгоцны тээврийн ачаа барааны 95  хувийг 2-хон хоногийн дотор, агаарын тээврийн бараа бүтээгдэхүүний 95 хувийг 12  цагийн дотор гаалиар нэвтрүүлж байна” гэжээ.

Өдгөө, Хятад улс тэнгисийн эрэг дагуу бүс, төв, баруун өмнөд, зүүн  хойд нутагт чөлөөт худалдааны 11 туршилтын бүс байгуулаад байна. Өөрчлөлтийн  чанартай олон арга бодлогоос олон улстай стандарт бүхий “сөрөг жагсаалт”-ын  менежментийн арга хэлбэр нь гадаадын анхаарлыг ихэд татаж байна. “Сөрөг  жагсаалт”-д чөлөөт худалдааны бүс дэх гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж  яг юу хийж болохгүй гэдгийг тодорхой заасан бөгөөд түүнээс бусад бүх ажил  төрлийг хууль болон зах зээлийн тогтолцооны дагуу өөрсдөө шийдэж болно хэмээн  заасан байдаг.
XIII  сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төвд болсон  хэвлэлийн бага хуралд Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга  Нин Жиже: "Сөрөг жагсаалт"-ын заалт нь яваандаа багасаж, энэ механизмыг бүх  улсын хэмжээнд хэрэгжүүлэх болно гэжээ.
"2018 онд манай хороо  Төрийн зөвлөлийн холбогдох байгууллагуудтай хамтран гадаадын бизнесмений хөрөнгө  оруулалтын сөрөг жагсаалтыг боловсруулан, чөлөөт худалдааны бүсэд туршин  хэрэгжүүлж буй гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг бүх улс  даяар хэрэгжүүлж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг улам нэмэгдүүлж,  ерөнхий үйлдвэрлэлийг бүрэн чөлөөтэй болгож, зарим салбар дахь гадаад хөрөнгийн  хувьцааны хязгаарлал, бизнесийн үйл ажиллагааны хязгаарлалтыг цуцлах буюу  хөнгөлөх болно."
УТЗЗ-н гишүүн, Хятадын Ардчилсан байгуулалтын  нийгэмлэгийн төв хорооны Холбоо барих газрын орлогч дарга Ван Жигуан: Чөлөөт  худалдааны бүсийн хэрэгжүүлж буй "сөрөг жагсаалт"-ын механизм нь "хурдасгуур"-ын  үүрэг гүйцэтгэж, Хятадын тал бүрээр гадаадад нээлттэй байх үйл хэрэгт маш чухал  ач холбогдолтой гэжээ. Чөлөөт худалдааны бүсийн туршлагыг бүх улсад  хэрэгжүүлэхийн зэрэгцээ чөлөөт худалдааны бүсийн өөрийнх нь өөрчлөлтийг ч  гүнзгийрүүлэхийг тэрээр санал болгожээ.
БХАТИХ-ын  төлөөлөгч, Шамэнь их сургуулийн эдийн засгийн ухааны дээд сургуулийн профессор,  хатагтай Фань-Юе: Цаашид чөлөөт худалдааны бүсийн банк санхүүгийн технологийн  шинэчлэлийг түргэтгэх хэрэгтэй гэжээ.  

Хятадын засгийн  газрын энэ жилийн ажлын тайланд: Чөлөөт худалдааны бүсийг байгуулах ажлыг судалж  хөгжүүлэн, өөрчлөлт нээлтийг шинэ түвшинд хүргэх болно гэжээ. Чуулганд оролцож  буй ардын төлөөлөгчид УТЗЗ-ийн гишүүд үүнийг ихэд анхаарч байна.  

УТЗЗ-ын Бүх  Хятадын хорооны гишүүн, УТЗЗ-ын Шамэнь хотын хорооны дарга Жанжянь: Чөлөөт  худалдааны боомт бол чөлөөт худалдааны бүсийн үндсэн дээр гадаадтай нээлттэй  харилцах бодлогыг улам өргөн цар хүрээнд хэрэгжүүлж буй учраас шинэ эриний  нээлтийн бодлогын туг болох юм гэжээ.  

Чөлөөт худалдааны  бүсийн байгуулалт эрчтэй өрнөхийн хэрээр чөлөөт худалдааны бүсийн туршлага  Хятадад өргөнөөр хэрэгжиж, чөлөөт худалдааны бүс олширч хөгжсөнөөр Хятад улс бүх  талаар нээлттэй хөгжих шинэ шатанд шилжих болно гэж ХОУР-гийн сэтгүүлчдэд  ярилцлага өгсөн гишүүн төлөөлөгчид  үзжээ.

Их уншсан

холбоотой мэдээ