XIII сонгуулийн ХАУТЗЗ-ын Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган өндөрлөлөө

2018-03-15 11:37:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Бээжин хотноо XIII сонгуулийн ХАУТЗЗ-ын Бүх Хятадын хорооны анхдугаар  чуулган өндөрлөлөө.
 Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид хаалтын хуралдаанд  оролцов. ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны шинээр сонгогдсон дарга Ван Ян цохон  тэмдэглэхдээ: Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл ХКН-ын XIX их хурлын үзэл санааг  нухацтай хэрэгжүүлж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл  санаагаар олон төрлийн ажлынхаа ерөнхий хөтөлбөр болгож, ХКН-ын удирдлагыг  баримтлан, Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн мөн чанарыг хадгалж, үүрэг  хариуцлагаа үнэнчээр биелүүлж, шинэ эриний Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн  үйлсийн хөгжлийн шинэ хуудсыг нээх хэрэгтэй гэжээ.

Хаалтын  хуралдаанаар энэ удаагийн чуулганы ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны ажлын  тайлангийн тухай тогтоол, Хятадын Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дүрэмд  өөрчлөлт оруулах төслийн тухай тогтоол, энэ чуулганы санал санаачилгыг хянан  шалгах хорооны ажлын тайлан, тус чуулганы улс төрийн шийдвэрийг баталлаа.  

Ван Ян  хаалтын хуралд хэлэхдээ: ХКН удирдсан олон нам хамтран ажиллах улс төрөөр  зөвлөлдөх дүрэм бол Хятадын улс төрийн үндсэн дүрэм болно. ХКН, Хятадын ард  түмэн болон ардчилсан нам бүлгүүд, намын бус зүтгэлтнүүдийн улс төрийн агуу их  нээлт юм. Хятадын хөрсөнд ургаж бойжсон шинэ хэлбэрийн улс төрийн  намын тогтолцоо юм гэжээ. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ