2025 он гэхэд Хятадын хурдны төмөр зам 38 мянган км болно
Синьхуа агентлагийн мэдээ: 15-нд, ХАУТЗЗ-ийн гишүүн, Хятадын Барилгын хүрээлэнгийн академич Лү Чүньфан XIII сонгуулийн ХАУТЗЗ-ийн бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы “гишүүд сэтгүүлчидтэй уулзах” танхимд ярилцлага өгөхдөө: Хятад улс цаашдаа хурдны төмөр замыг эрчимтэй хөгжүүлж, 2025 он гэхэд хурдны төмөр замыг 38 мянган км хүргэнэ гэжээ.
Лү Чүньфан бол Бээжин-Шанхай чиглэлийн хурдны төмөр замын ерөнхий зураг төслийн удирдагч юм. Тэрээр: Хүрээлэн буй орчноо мэдрэх чадамжтай оюунлаг хурдны төмөр зам, мэдрэмжээ хөгжүүлэн шийдвэр гаргаж чаддаг оюунлаг технологийг хөгжүүлнэ. Хурдны соронзон галт тэрэг, вакуум галт тэрэг зэргийг судална. Эрчим хүчийг улам их хэмнэдэг, хүрээлэн буй орчинд халгүй, дуу багатай хурдны галт тэргийг хөгжүүлэн, аюулгүй, найдвартай, улам тохилог, хялбар болгоно гэжээ.