Жолоочгүй машин зорчино
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Байдү компаний ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ын дарга Ли Яньхун, XIII сонгуулийн УТЗЗ-ийн анхдугаар чуулганы үеэр ярилцлага өгөхдөө: Энэ онд манай компани автомашины Жинлун компанитай хамтран ажиллаж, цөөн тооны жолоочгүй машиныг зах зээлд гаргах болно. Ингэснээр жолоо, жолоочийн суудалгүй жижиг автобус хаалттай замаар зорчих болно. Ирэх жилээс Байдү компани автомашины гол гол үйлдвэртэй хамтран ажиллаж, гэр бүлийн жолоочгүй автомашиныг зах зээлд нийлүүлнэ гэжээ.
Тэрээр: "3-5 жилийн хугацаанд, жолоочгүй машин бүх замаар нээлттэй зорчдог болно" гэжээ.
Ли Яньхун хэлэхдээ: Маш олон салбарт ухаалаг технологи хүмүүст янз бүрийн бодит үйлчилгээ үзүүлж байна. 20-50 жилийн дараа, ухаалаг технологи Хятадын эдийн засгийн өсөлтийн чухал түлхэц болно гэжээ.