Цахилгааны дэд бүтэц чухал салбар болов

2018-03-15 16:08:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цахилгааны дэд бүтэц чухал салбар болов

15-нд XIII сонгуулийн   ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны анхдугаар чуулганы үеэр, УТЗЗ-ийн Бүх Хятадын   Хорооны гишүүн, Хятадын үндэсний цахилгаан сүлжээ компаний ТУЗ-ийн дарга Шү   Инбяо ярилцлага өгөхдөө: Цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалт   "нэг бүс нэг зам" байгуулалтад үйлчлэх хамгийн идэвхтэй салбаруудын нэг болсон   бөгөөд хамтын ажиллагааны өргөн уудам ирээдүйтэй байна гэжээ.

Шү   Инбяо хэлэхдээ: Өнөөгийн байдлаар, манай компани 7 улс орон, бүс нутгийн эрчим   хүчний гол сүлжээнд хөрөнгө оруулан эрхлэж, ерөнхий хөрөнгө  65 тэрбум гаруй ам   долларт хүрч, бүх төслийн хэрэгжилт маш сайн байна. Мөн гадаадын төслүүдийг   гэрээгээр хэрэгжүүлсэн нийт хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрснээр, 80 гаруй улс   орон, бүс нутагт Хятадын тоног төхөөрөмжийг экспортолж чадсан гэжээ. Тэрээр:   Хятадын аж ахуйн нэгж гадаадад амжилт гаргая гэвэл, өөрийн гэсэн гол технологийн   давуу талтай байж, өрсөлдөх хүчин чадалтай бизнесийн загварыг бүрдүүлж, төсөл   хэрэгжиж буй оронд бодит ашиг хүртээх ёстой гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ