Төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслийг батлав
17-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган бүгд хурал хуралдуулж, төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслийг санал хурааж, баталсан байна.
Энэ өөрчлөлт нь засгийн газрын системийн гол чухал салбарын эрх үүргийг шинэчлэн тохируулж, эрх үүрэг нь тодорхой бөгөөд хуулийн дагуу засаглал явуулах тогтолцоог бий болгож, засгийн газрын гүйцэтгэх хүчин чадавхыг дээшлүүлж, ард олны сэтгэлд хүрсэн, үйлчилгээний чанартай засгийн газрыг байгуулах зорилготой юм. Тус төслийн дагуу тамгын газраас гадна төрийн зөвлөл нь 26 яам хороотой ажиллах юм байна.
1978 онд Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш, Төрийн зөвлөл 7 удаа байгууламжийн өөрчлөлт хийсэн юм. Энэ оны “хоёр чуулган”-аас өмнө, ХКН-ын XIX удаагийн төв хорооны III бүгд хурлаар “Нам болон төрийн байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай ХКН-ын Төв хорооны тогтоол”,“Нам болон төрийн байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төсөл”-ийг хянан баталж, ХКН-ын удирдлагын систем, засгийн газрын засаглалын систем, зэвсэгт хүчний систем, нийгмийн хамт олны ажлын системийн өөрчлөлтөөр улс орны засаглалын систем, удирдах чадварыг орчин үеийн болгохыг зорьж байгаа юм. Төрийн зөвлөлийн байгууламжийн өөрчлөлт нь энэ өөрчлөлтийн нэг хэсэг болно.