XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы тэргүүлэгчид хуралдав
2018-03-18 17:32:47
18-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы тэргүүлэгчид IX хурлаа хийв.
Тэргүүлэгчдийн байнгын дарга Ли Жаньшү хурлыг даргалжээ. Хуралд 190 хүн оролцох шаардлагатай байснаа 190 хүн оролцсоноор хуульд тогтоосон хүний тоонд хүрсэн юм.
"БНХАУ-ын Үндсэн хууль"-ийн 62-р зүйлд зааснаар, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хуралд, ерөнхий сайдын орлогч, төрийн зөвлөлийн гишүүн, яамны сайд нар, хороонуудын дарга, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч, Аудитын дарга, нарийн бичгийн дарга нарыг нэр дэвшүүлж, хурлаар батлуулж томилно.
Тэргүүлэгчдийн хурлын санал оруулсны дүнд, Ли Кэчяны нэр дэвшүүлсэн дээрх Төрийн зөвлөлийн бусад гишүүний нэрсийг төлөөлөгчдийн хэсгээр хэлэлцүүлж байна.