Худалдааны таатай орчныг бий болгоно

2018-03-20 12:47:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд Бээжин  хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын  сэтгүүлчидтэй уулзахдаа: Зах зээлийн гол цогцод худалдааны таатай орчныг бий  болгож, иргэдэд хялбар нөхцөл бий болгоно гэжээ. 

Тэрээр: Зах зээлд орох нөхцөлийг улам чөлөөтэй болгоход  Хятад улс дараах 6 талаар хичээж ажиллана. Аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж,  зөвшөөрөл авах хугацааг 50 хувиар хасаж, төслийг батлан зөвшөөрөх хугацааг 50  хувиар багасгана. Захиргааны үйл хэрэг, үйлчилгээг интернетээр зохицуулах  болгож, ганц удаад зохицуулахыг биелүүлнэ. Мөн татвар болон төрөл бүрийн зардлыг  багасгаж, өөрчлөлтийг шуурхай хийнэ гэжээ. 

Өөрчлөлтийг  гүнзгийрүүлж, Засгийн газрын ажлыг сайтар хийхэд олон нийтийн төлөө, үнэнийг  баримталж, иргэдэд ашигтай байх ёстой. Өөрийн биеэс эхлэн илүү ихийг хийж,  иргэдийн ашиг сонирхлын төлөө байвал бэрхшээл зовлонгоос  халшрахгүйгээр хичээн урагшилна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ