Хятад улс хэзээ ч өргөтгөл хийхгүй

2018-03-20 13:26:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад  улс хэзээ ч өргөтгөл хийхгүй

20-нд Бээжин хотноо,  Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Хятад улс хэзээ ч гадагшаа  өргөтгөл хийхгүй, хүчээ төвлөрүүлэн өөрийн ажилдаа хичээн зүтгэх болно  гэжээ.

Ли Кэчян: Хятад улс бол хөгжиж буй орон, өргөтгөл хийх  санаагүй, хожим хүчирхэг боллоо ч гэсэн хүчиндээ эрдэн бусдыг дээрэлхэх замаар  замнахгүй. Олон оронтой харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх  харилцаа хөгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн  байгуулахад бэлэн байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс дэлхийн эдийн засгийн  өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр орууллаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн  сэргэлтэд өгөөжтэй төдийгүй дэлхийн энх тайванд тустай юм  гэжээ.

Тэрээр: Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн  байдлыг хамгаална. Ямхын төдий газраа ч алдахгүй. Мөн бусдын ямхын төдий газрыг  ч эзлэхгүй. Хятад улс энх тайван, хөгжлийн замналыг баримталж байна  гэжээ.

Ли Кэчян: Хятад улс урьд энх тайван, олон улсын орчинд  хөгжсөн. Хойшдоо орчин үеийн хөгжилд хүрэхэд мөн энх тайван, олон улсын орчин  шаардлагатай гэжээ. Тэрээр: Хятад улс бусад оронтой хамтран ажиллахдаа зах зээл,  худалдааны дүрэм журмыг мөрдөж ирсэн. "Нэг бүс нэг зам" санаачилгыг хэрэгжүүлсэн  нь мөн худалдаанд хамтдаа оролцож, хамтдаа бүтээн байгуулж, үр өгөөжийг нь  хуваалцах зорилготой юм. Хөгжиж буй орнууд ялангуяа хөгжлөөр тааруу орнуудад  чадлын хэрээрээ туслах бөгөөд улс төрийн ямар ч болзол тавихгүй тул улс төрийн  талаар нэвтрэх асуудал байхгүй. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс олон улсын  үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд, Хятад улс хөгжиж буй  орны хүлээж авах ёстой олон улсын үүрэг хариуцлагыг хүлээн авна. Хэрвээ  эдгээрийг улс төрийн өргөтгөл гэж үзвэл буруу юм  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ