Хятад, Америкийн худалдааны дайнд ялагч байхгүй

2018-03-20 13:46:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Америкийн  худалдааны дайнд ялагч  байхгүй

20-нд, Хятадын  Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Хятад Америк худалдааны дайн хийх нь хоёр талын аль алинд нь ашиггүй, ялагчгүй юм. Иймээс хоёр тал хүлээцтэй, нэгэн  бодлогоор гэнэн ажил хийхгүй байж, худалдааны дайн хийхээс зайлсхийх  хэрэгтэй хэмээн онцоллоо. 
Тэрээр: Хятад, Америкийн эдийн засаг харилцан нөхөх  талтай, Хятад Америкийн харилцааны тогтвортой байдал хоёр орон, дэлхий дахинд  ашигтай. Өнгөрсөн онд Хятад, Америкийн худалдааны хэмжээ 580 тэрбум ам.долларт  хүрсэн нь голдуу зах зээл, худалдааны дүрэм журамд түшиглэсэн юм. Хятадын тал ч  худалдааны хэт их алдагдалтай байхыг хүсэхгүй байна. Ирээдүйд Хятад улс үйлчилгээний салбар, үйлдвэрлэлийн салбар, худалдааны бүтээгдэхүүн зэрэг  салбараа үргэлжлэн нээлттэй байлгах бөгөөд Хятадад авч буй дээд технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох  бодлогоо чөлөөтэй байлгаж, Хятад, Америкийн худалдааны тэнцвэрийг алдахгүй байхыг Америкийн талаас хүсэж байна хэмээн  онцолжээ.  Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ