Хятад, Оросын худалдааны хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрэх боломжтой
20-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Хятад, Оросын худалдааны хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай байна гэжээ.
Ли Кэчян сэтгүүлчдийн асуултад хариулахдаа юуны түрүүнд 19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьж, Путинийг ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд баяр хүргэснийг танилцууллаа. Тэрээр: Дэлхийн худалдааны нөхцөл байдалд өөрчлөлт гарсны улмаас их хэмжээний нөөц барааны үнэ буурч, Хятад, Оросын эдийн засаг, худалдаа "эмээлийн хэлбэр"-ээр хөгжиж байна. Өнгөрсөн оноос Хятад, Оросын эдийн засаг, худалдааны харилцаанд шинэ ахиц дэвшил гарч, худалдааны хэмжээ 20 хувиар нэмэгдсэн. одоогийн байдлаар Хятад, Оросын худалдааны хэмжээ 80 тэрбум ам.долларыг даваад байна. Хятад, Орос нөөц боломж, шинэчлэлийн механизм зэрэг арга хэлбэрийг ашиглан худалдааны хэмжээг 100 тэрбум ам.долларт хүргэхийг хүсэж байна гэлжээ.
Ли Кэчян: Хятад, Орос хоёр улс харилцан хамгийн том хөрш орон бөгөөд хоёр орны тогтвортой, найрсаг харилцаа нь хоёр тал, цаашлаад дэлхий нийтэд ч ашигтай юм гэжээ.
Н.Пүрэвжав