Оны эхний хагаст Японд албан ёсны айлчлал хийх тухай бодолцож байна

2018-03-20 15:14:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд Бээжин  хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Хэсэг хугацаанд, Хятад  Японы харилцаанд сайжрах хандлага гарсан. Ерөнхий сайд Шинзо Абе намайг Японд  айлчлахыг олон удаа урьсан. Хоёр орны харилцаа үргэлжлэн сайжирч буй нөхцөлд,  оны эхний хагаст БНХАУ, Япон, БНСУ-ын удирдагчдын хуралд оролцохдоо Японд албан  ёсны айлчлал хийх тухай бодолцож байна хэмээн онцолжээ.  
  
Ли Кэчян: Хятад Японы харилцаа сайжран хөгжихөд таатай уур амьсгал  хэрэгтэй төдийгүй тодорхой, алсын хараа шаардлагатай юм. Хятад, Япон хоёр орны  удирдагч харилцан айлчлах нь хоёр орны харилцааг хэвийн байдалд оруулахад  ашигтай төдийгүй хоёр орны харилцааны үндэс суурийг бэхжүүлж, хоёр орны  харилцааг үргэлжлэн хөгжүүлэхэд ашигтай юм. Энэ онд “Хятад, Япон энх тайван  найрамдлын гэрээ” байгуулсны 40 жилийн ой тохиож байна. Тус гэрээ зэрэг Хятад,  Япон хоёр орны харилцааны улс төрийн 4 баримт бичгийн үзэл санаа, нийтлэг  ойлголтыг журамлан сахиж баримтлах хэрэгтэй хэмээн онцолжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ