Ши Жиньпин Хятад улсын даргаар улиран сонгогдсон баяр хүргэв
Зарим улс орны удирдагч, нам төрийн тэргүүн, олон улс, бүс нутгийн байгууллагын албаны хүмүүс Ши Жиньпин даргад баярын захиа ирүүлж, БНХАУ-ын даргаар улиран сонгогдсон баяр хүргэжээ.
Бразилийн ерөнхийлөгч М.Темер: Хятад улсын даргаар улиран сонгогдсон танд чин сэтгэлийн баяр хүргэе. Тантай хамт Бразиль, Хятад иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү эрчимжүүлэн, хоёр орны хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.
Аргентиний ерөнхийлөгч М.Масри: Таны удирдлагаар Хятад улс Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын зорилтыг биелүүлэх зүг тэмүүлж байна. Хятад улс Хятадын мөрөөдлийг биелүүлэх зүгт шинэ эрин үеийг цогцоолон байгуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Шваб: Хятадын хөгжлийн амжилт ололт, дэлхийн хэмжээний хүнд сорилтуудыг даван туулахад гүйцэтгэсэн Хятадын үүргийг дэлхий нийтээрээ шагшиж байна. Таны мэргэн удирдлагын дор Хятадын ирээдүй гэгээн саруул болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ши Жиньпин даргад өөр хэлбэрээр баяр хүргэсэн байна.
Н.Пүрэвжав