Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын чуулга уулзалт нээгдэв
10-нд Хятадын Хайнань мужийн Бө-Ао сууринд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын чуулга уулзалт нээлтийн ёслолоо хийв. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон, илтгэл тавьжээ.
Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ши Жиньпин илтгэлдээ, Хятад улс хэрхэн гадаадад улам нээлттэй болж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай дахин нэр төртэй тайлбар хийж, Азийн болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, Азийн болон дэлхий дахины сайн сайхан ирээдүйг цогцлоох тухай Хятад улсын байр суурийг тодорхойлов.
Энэ удаагийн чуулга уулзалт "Нээлттэй шинэ хүртээмжийн Ази, цэцэглэн хөгжсөн дэлхий дахин" уриан дор болж, дэлхийн олон салбарын 2000 гаруй зочид оролцож байна. Хятад улсын удирдагчдаас гадна Австрийн ерөнхийлөгч Александер ван дер веллен, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерт, Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх, Нидерландын ерөнхий сайд Марк Рутте, Пакистаны ерөнхий сайд Аббаси, Сингапурын ерөнхий сайд Лее Хсеан Лоон болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Олон улсын валютын сангийн ерөнхий захирал Лагарде нар урилгаар оролцож байна. Сарантуяа