Ли Жаньшү У.Хүрэлсүхтэй уулзав

2018-04-10 10:17:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли  Жаньшү У.Хүрэлсүхтэй уулзав

9-нд Ардын Их Хурл-ын ордонд,  БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол улсын ерөнхий сайд  У.Хүрэлсүхтэй уулзав.

Уулзалтын үеэр Ли Жаньшү: 2014 онд Ши Жиньпин дарга  Монгол улсад айлчлан, Хятад, Монголын харилцааг бүх талын стратегийн түншлэлийн  харилцаа болгон шат ахиулж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг  тогтоосон юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа  тасралтгүй гүнзгийрч, Хятад улс Монгол улсын худалдааны чухал түнш, хөрөнгө  оруулалтын эх үүсвэр, туслагч орон болсон юм. Хятадын тал Монгол улстай дээд  зиндааны харилцаа холбоогоо үргэлжлүүлэн, бие биеийн анхаарал тавьж буй асуудлыг  хүндэтгэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулан, хоёр  орны харилцааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны хууль  тогтоох байгууллагууд парламент хоорондын тогтмол харилцааны индрийг ашиглан,  өөр өөрийн орны засаглал явуулах, хууль тогтоох арга туршлагаа солилцон, улс  хоорондын харилцааны хөгжилд үйлчлэх ёстой гэжээ.

У.Хүрэлсүх: Монгол улс Хятадтай тогтоосон харилцаагаа  дээд хэмжээнд чухалчлан үздэг. Мөн "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжин, нэг  Хятадын зарчмыг мөрдөж, хоёр талын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын  ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байгаа бөгөөд хоёр орны хууль тогтоох  байгууллагууд харилцаагаа хөгжүүлэхийг дэмжинэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ