Цоо шинэ байдлыг лавтай бий болгоно

2018-04-10 16:21:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цоо  шинэ байдлыг лавтай бий болгоно

10-нд, 2018 оны Бө-Аогийн  Азийн чуулга уулзалтын оны хурал Хайнань мужийн Бө-Ао хотод нээгдэв. Нээлтийн  ёслолд, Хятад улсын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, зах зээлд орох зөвшөөрлийг  ихээр өргөжүүлэх, улам их татах хүчтэй хөрөнгө оруулалтын орчныг бий болгох, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг эрчимжүүлэх, импортыг идэвхтэй өргөжүүлэх  зэргийг багтаасан нээлттэй байдлаа өргөжүүлэх дөрвөн чухал арга барилыг зарлаж,  Хятадын гадаадад нээлттэй байх бодлого цоо шинэ байдлыг бий болгоно гэдэгт  итгэлтэй байна гэжээ. 

Цоо  шинэ байдлыг лавтай бий болгоно

Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ши Жиньпин дарга "Нээлттэй байдлаар хөгжил дэвшлийг  хамтдаа бүтээж, шинэчлэлээр ирээдүйг удирдан дагуулъя" сэдвээр хэлсэн үгэндээ: Хятад улс өөрчлөлт нээлтээр олсон агуу амжилт, чухал туршлагаа дүгнэж, Хятадын  хоёр дахь хувьсгал болсон өөрчлөлт нээлт нь Хятадыг гүн гүнзгий өөрчилсөн  төдийгүй мөн дэлхий дахинд гүн гүнзгий нөлөөлсөн юм гэжээ.

Тэрээр  хэлэхдээ: "Хятад улс гадаадад нээлттэй байх явцдаа их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж, татан оруулахаас гадагш гаргаж, ДХБ-д элсэн орсноос ‘нэг бүс нэг  зам’-ыг хамтдаа байгуулж, Азийн банк санхүүгийн хямрал, олон улсын банк санхүүгийн хямралыг даван туулахад чухал хувь нэмэр оруулж, олон жилийн туршид  дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 30 гаруй хувьд хүрч, дэлхийн  эдийн засгийн өсөлтийг тогтворжуулагч, хөдөлгөгч хүчний гол эх үүсвэр болж, хүн  төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм үйлсийг урагшлуулав. Хятадын хоёр дахь  хувьсгал болсон өөрчлөлт нээлт нь Хятадыг гүн гүнзгий өөрчилсөн төдийгүй дэлхий  дахинд гүн гүнзгий нөлөөлсөн гэж өнөөдөр Хятадын ард түмэн омог бардам хэлж  болно" гэжээ.

Өнөөгийн дэлхий ертөнц шинэ ээлжийн том хөгжил, том хувьсал, том зохицуулалтыг туулж байгаа ба хүн төрөлхтөнд олон тогтворгүй,  тодорхой бус хүчин зүйлс тулгарсаар байна. Шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн шинэ ээлжийн хувьсгал нь хүн төрөлхтний нийгмийн хөгжилд шинэ  боломж нээж, мөн урьд өмнө байгаагүй өрсөлдөөн сорилт авчирсан юм. Зарим орон, бүс нутгийн ард түмэн, дайн дажин, мөргөлдөөний хар сүүдэрт амьдарч, маш олон  өндөр настан, эмэгтэйчүүд, хүүхдүүд өлсгөлөн ядуурлын гаслан зовлонг амсаж  байна. Цаг уурын өөрчлөлт, ноцтой халдварт өвчин зэрэг нь хүн төрөлхтөнд тулгарч буй томоохон өрсөлдөөн сорилт хэвээр байна. Нээлттэй эсвэл хаалттай, урагшлах  эсвэл ухрах нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй шинэ, том сонголт  болжээ.

Будлиантай өөрчлөлт ихтэй дэлхий ертөнцийн өмнө, хүн  төрөлхтний нийгэм хаашаа явах вэ? Азийн ирээдүй хаана байна вэ? Ши Жиньпин цаг  үеийн эдгээр асуултад хариулж, өнөөгийн дэлхий ертөнц энх тайван  хамтран ажиллаж, нээлттэй уялдаа холбоотой байж, өөрчлөлт шинэчлэлийн урсгал  даган шат дараатай урагшлахыг тодорхойлсон юм. 

"Түүхэн урсгалыг  дагаж, хүн төрөлхтөнд үр шимийг нь хүртээхийн тулд би хүн төрөлхтний хувь заяаны  хамтын цогц байгуулах санаачилга гаргасан бөгөөд холбогдох талуудтай олон удаа санал бодлоо гүнзгий солилцсон билээ. Өнөөдөр энэ санаачилгыг явах тутам олон орны засгийн газар, ард түмэн хүлээн зөвшөөрч, үнэлсэн бөгөөд НҮБ-ын чухал  баримт бичигт бичиж оруулсныг хараад сэтгэл өндөр байна. Улс орнуудын ард түмэн эв санаа нэгтэйгээр хамтран зүтгэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц  байгуулахаар хичээн зүтгэж, энх тайван, амар амгалан, хөгжин цэцэглэсэн,  нээлттэй, үзэсгэлэнт Ази, дэлхийн ертөнцийг цогцлоохыг хүсэж байна.”

Ши Жиньпин онцлохдоо: Ирээдүйд улс орнууд харилцан хүндэтгэж, голч шударгаар харьцан, яриа зөвшилцөл хийж, хариуцлагаа хамтдаа ухамсарлан, жаргал зовлонгоо хамтатган, адил талаа нэгтэн, ялгаатай талаа хойш тавьж, эх байгалиа дээдлэн, эх  дэлхийгээ хайрлах ёстой гэжээ.
  
Өнгөрсөн оны 10-р сард хуралдсан  ХКН-ын ХIХ их хурлаар Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсон гэдгийг  зарлан мэдэгдсэн юм. Ши Жиньпин, шинэ эринд Хятадын ард түмэн үргэлжлэн  шантралгүй зүтгэж, байнга өөрчлөлт шинэчлэл хийж, хөгжлийг ахиулан, нээлттэй  байдлаа өргөтгөн, хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн улс орнуудтай хамт хүн  төрөлхтний нийтлэг ашиг сонирхолд улам их үүрэг гүйцэтгэх болно  гэжээ.

"Бид өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг хэлбэрэлтгүй баримтлан, хатуу бэрхээс шантрахгүй ажиллах болно. Бид харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх нээлттэй стратегиа чанд баримтлан, гадаадаас оруулах, гадаадад гаргахыг  зэрэг чухалчлан, хуурай газар, тэнгис, гадаад дотоодыг нэгтгэсэн, баруун зүүн  харилцан нөхсөн нээлттэй төлөвийг нээж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өндөр  түвшинд чөлөөтэй болгон хялбарчилж, Хятадын онцлогтой чөлөөт боомтын бүтээн  байгуулалтыг эрэлхийлэх болно.”
  
Ши Жиньпин дахин нотлохдоо: Хятад улс  хөгжөөд ямар ч түвшинд хүрсэн бусдыг заналхийлэхгүй, өнөөгийн олон улсын  тогтолцоо, системийг өөрчилж бусниулахгүй, нөлөөлийн хүрээгээ тогтоохгүй юм. Хятад  улс хэзээд дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хөгжлийн үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийн хамгаалагч байх болно  гэжээ.
   
Таван жилийн өмнө, Ши Жиньпин дарга "Нэг бүс нэг зам" санаачилгыг  дэвшүүлснээс хойш 80 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай "Нэг  бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа. Ши Жиньпин тавьсан  илтгэлдээ: Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын явцад хувийн жижиг  ашиг сонирхлыг тэвчиж, бусдыг гадуурхан, өөрийн нөлөөлийн хүрээг тогтоохгүй, бусдад  хүчээр тулгахгүй. Талууд харилцан хүндэтгэж, хамтдаа зөвшилцөн, хамт байгуулж, хамт хуваалцах зарчмаар "Нэг бүс нэг зам"-ыг дэлхийн эдийн засгийн даяаршлын  урсгалд нийцсэн, олон улсын хамтын ажиллагааны хамгийн өргөн хүрээг хамарсан талбар болгон байгуулах хэрэгтэй гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ