Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайдтай уулзав

2018-04-10 21:47:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайдтай уулзав

10-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хайнань мужийн Бө-Аогийн үндэсний зочид буудалд Пакистаны ерөнхий сайд Аббастай уулзсан байна.  

  
Ши Жиньпин: Миний бие 2015 онд Пакистанд айлчилснаас хойш, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд чухал ахиц гарлаа. Эдүгээ, олон улсын болон бүс нутгийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч байна. Хоёр орны найрамдлыг бэхжүүлж, хоёр талын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь илүү чухал ач холбогдолтой юм гэжээ. 

Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайдтай уулзав

Аббас: Пакистан, Хятад бол сайн ахан дүүс, тус тусын үндсэн ашиг сонирхол, томоохон асуудлын талаар харилцан дэмжлэг үзүүлсээр ирсэн. Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт хоёр орон, бүс нутгийн хөгжилд маш чухал ач холбогдолтой хэмээн онцолжээ. 
 


Их уншсан

холбоотой мэдээ