Бө-Аогийн чуулга уулзалтад оролцсон олон орны удирдагчид Хятадын өөрчлөлт, нээлттэй бодлогыг сайшаажээ

2018-04-11 14:35:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд Хайнань мужийн Бө-Ао хотноо Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны хурал нээгдлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд "Нээлттэй байдлаар хөгжил дэвшлийг хамтдаа бүтээж, шинэчлэлээр ирээдүйг удирдан дагуулъя” сэдвээр үг хэлсэн байна. Хуралд оролцсон гадаадын удирдагчид түүний дараа үг хэлэхдээ: Хятадын хэрэгжүүлж буй гадаадад нээлттэй байх бодлого хүмүүст урам зориг өгч байна. Хятад улс үргэлжлэн өөрчлөлт хийж, нээлттэй байх бодлогоо хэрэгжүүлэх нь дэлхий дахинд үр ашгаа өгч, дэлхийн хамтын хөгжил дэвшлийг ахиулах болно гэжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Хятадын өөрчлөлт, Хятад болон дэлхийн харилцааны өөрчлөлтийг бид нүдээрээ үзсэн. Энэ оны чуулга уулзалт Азийн тасралтгүй эрчимжиж буй амьжиргааны хүч, хөгжлийн төлөөх өөдрөг сэтгэл, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах гэсэн хүчин чармайлтыг харууллаа гэжээ.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд онцгой хувь нэмэр оруулж, бүс нутгийн ихэнх орны хамгийн том худалдааны болон хөрөнгө оруулалтын түнш болсон гэжээ. Тэрээр: "Нэг бүс нэг зам” санаачилгыг Монгол улс дэмжсээр ирсэн бөгөөд өөрийн орны хөгжлийн стратегитай уялдуулахаар хичээж байна. Эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дагалдан Хятад улс дэлхий дахинд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.

Пакистаны ерөнхий сайд Шахид Хакуан Аббас хэлэхдээ: Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилд Хятад улс түргэн хөгжиж, хэдэн зуун сая хүн ядуурлаас ангижирч, дэлхийн эдийн засгийн байдлыг өөрчилсөн юм. Хятад улс цаг уурын өөрчлөлтийг даван туулах, дэлхийн худалдааг дэмжих, дэлхийн шударга, тогтвортой хөгжлийг ахиулах талаар чухал нөлөө үзүүлсэн. Энэ удаагийн чуулга уулзалтын уриа Азийн хөгжлийн бодит байдал, гэрэлт ирээдүйг харуулсан байна. Азийн улс орнууд стратегийн сонголт хийж, сайн сайхан ирээдүйг цогцоолохын төлөө хамтдаа хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.

Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Кристин Лагерд: Ши Жиньпин дарга илтгэлдээ инновац, багтаамжтай, нээлттэй зэрэг үзэл баримтлалыг санаачилж, банк санхүү, даатгал, автомашин зэрэг олон салбарыг нээлттэй болгох арга хэмжээ авах тухайгаа дурдлаа. Олон орон үүнд хариу өгөх хэрэгтэй. Ази тив дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2/3 хувийг биелүүлж байна. Энэ нь дэлхийн эдийн засагт маш чухал ач холбогдолтой юм. Олон орон худалдааг улам өргөтгөвөл зохино. Ингэж шинийг санаачилбал улам их хүртээмжтэй болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ