​Хятадын эдийн засгийн өсөлтийн хэлбэр шинэчлэгдэх нь Ази Номхон далайн эдийн засагт чухал үр нөлөөтэй

2018-05-08 10:32:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

Синьхуа агентлагийн мэдээ: 7-нд Бангкокт төвтэй НҮБ-ын  Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн хороо тайлан нийтэлж, Хятадын эдийн  засгийн хэлбэрийн өөрчлөлт нь худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт Ази  Номхон далайн бусад эдийн засгийн цогцод чухал нөлөө үзүүлэх болно гэжээ.  

НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн хороо мөн  өдөр "2018 оны Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн тойм байдал" тайлан  нийтэлж, 2030 он гэхэд бүх үйлдвэрлэлийн хүчний хөрөнгө оруулалтын хэмжээ  хөрөнгийн хөрөнгө оруулалтаас давж, Хятадын эдийн засгийн өсөлтийг ахиулах чухал  элемент болно гэжээ.

Тайланд, Хятадын үйлдвэрлэл шат ахих, хэлбэрийн  өөрчлөлтийн дагуу, Ази Номхон далайн бүс нутгийн  шинээр хөгжиж буй зарим оронд  техник мэргэжлийн шаардлага бага, хөдөлмөрлөх хүч их хэмжээгээр шаардах аж  үйлдвэрийг хөгжүүлэх боломж нээгдэж байна гэжээ.

Тайланд, Хятадын дотоодын зах зээлийн хэмжээ тасралтгүй  өргөжиж байгаа нь тус бүс нутгийн худалдааны түншүүдэд боломж нээх бөгөөд  Хятадын тасралтгүй өсөж буй гадаад хөрөнгө оруулалт нь эдгээр худалдааны  түншүүдтэйгээ харилцан ашигтай, хамтдаа ашиг олоох худалдааны харилцаа тогтооход  тустай юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ