Соёлын солилцооны баг Египетийн олон салбарынхантай уулзав

2018-05-08 14:09:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 7-нд, БНХАУ-ын ШУӨЗО-ны соёлын солилцооны баг Кайрт Египетийн намууд, Хятад Египетийн найрамдлын  нийгэмлэгийн гишүүд, хоёр орны хэвлэлийн төлөөлөгчтэй уулзсан  байна.


Соёлын солилцооны багийн ахлагч, Хятадын Гадаад харилцааны найрамдлын холбооны орлогч дарга Шюй Гүйшян: Энэ  удаагийн айлчлал Египетийн олон салбарынхны ШУӨЗО-ы тухай ойлголтыг нэмэгдүүлж,  хоёр талын соёлын солилцоо, соёлын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хятад  бол олон шашинтай орон, эртнээс аваад олон  шашны байр суурь эрх тэгш, эв найртай харилцаж ирсэн, сүсэгтэн болон шашин шүтлэггүй иргэд ч хоорондоо  бие биеэ хүндэтгэж, харилцан найрсаг байдаг юм  гэжээ. 

Шюй Гүйшян: Урт хугацааны  харилцаанд, ШУӨЗО-ы үндэстнүүд Хятадын бусад газрын үндэстнүүдтэй хамтдаа  амьдарч, найрсаг, эв найртай харилцаа тогтоосон юм. Өөрчлөлт нээлт хийсэн 40  жилийн хугацаанд, ялангуяа өнгөрсөн 5 жил ШУӨЗО-ны эдийн засаг хурдтай хөгжиж,  ардын амьдрал сайжирч, нийгэм, олон нийт тогтвортой, олон үндэсний иргэд аз  жаргалтай аж төрж байна гэжээ. 

Тэрээр: ШУӨЗО-д эртнээс  аваад олон шашин зэрэгцэн оршиж, харилцан уялдаж, энх тайван, багтаамжтай орчныг  бүрдүүлсэн юм. Шашны хэд даврагч үзэл ШУӨЗО-ы нийгмийн орчинд хор хөнөөл  учруулсан юм. Шашны хэд даврагч үзэл баримтлал нь шашин биш, шашны сургалаас нячсан бөгөөд салан  тусгаарлах, террорист үзлийн үндэс суурь юм. Иймээс шашны хэд даврагч үзлийг  энгийн шашны асуудлаас эрхбиш ялган салгаж,  шашны хэд даврагч үзэл санааг шашны асуудал хоёрыг  хутгаж болохгүй, шашны хэд даврагч үзэлд хатуу цохилт өгөх ёстой, амь нас  хохироож, нийгмийн тогтвортой байдлыг эвдэж хэрхэвч болохгү  гэжээ.

  Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ