Хятад улс өндөр нарийвчлалтай хиймэл дагуул хөөргөв

2018-05-09 16:50:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс өндөр нарийвчлалтай хиймэл дагуул  хөөргөв

5-р сарын 9-ний 02 цаг 28 минутад Тай-Юаны хиймэл  дагуул хөөргөх төвөөс алсын удирдлагатай Чанжэн-4С зөөгч пуужингаар өндөр  нарийвчлалтай V хиймэл дагуулыг Хятад улс амжилттай хөөргөлөө. Энэ бол Хятадын  өндөр нарийвчлалтай хиймэл дагуулуудаас өндөр нарийвчлалтай спектртэй болох  зорилго бүхий эх газрыг шинжлэх цорын ганц хиймэл дагуул бөгөөд Хятадын  экологийн орчинд ерөнхийлсөн хэмжилт хийх, нутаг дэвсгэр, эх баялгийн хайгуул,  цаг уурын хүчин зүйлийг судлах зэрэг олон салбарыг хамрах, олон салбарын энэ  шаардлагыг үр ашигтай хангах хиймэл дагуул юм.

Эх газрыг тандах өндөр нарийвчлалтай энэ тусгай системийг мөн өндөр  нарийвчлалтай тусгай систем, "Тэнгэрийн нүд" төсөл ч гэдэг. Голдуу орчин үеийн  хөдөө аж ахуй, газар хөдлөлтөөс сэргийлэх, эх баялгийн орчин зэрэг чухал салбарт  үйлчилж, мэдээллийн бие даасан байдлыг баталгаажуулан, сансрын мэдээллийн аж  үйлдвэрийн сүлжээ бий болгохыг ахиулах юм. Тус төслийн хүрээнд 2010 оноос хойш  олон хиймэл дагуул хөөргөсөн билээ. Энэ тусгай төслийн ерөнхий инженер, Хятадын  Батлан хамгаалах шинжлэх ухаан техникийн том төслийн төвийн дарга Тун Шюдүн  хэлэхдээ: Энэ хөөргөлтөөр агаар мандлын алсын удирдлагатай 4 аппарат, эх газар  дахь усанд шинжилгээ хийх алсын удирдлагатай тоног төхөөрөмж тээсэн юм гэжээ.  Тэрээр хэлэхдээ: Өндөр нарийвчлалтай V хиймэл дагуулд богино долгионы  хэт улаан туяаны гиперпектрал камер, зураг авах МRI аппарат, агаар мандлын гол  хүлэмжийн хийн хяналтын аппарат, агаар мандлын орчин дахь хэт улаан туяаны өндөр  спектрийн нарийвчилсан детектор, агаар мандал дахь хийн дифференциал бичлэгийн  спектрометр, агаар мандлын олон талаас тандалт хийх аэрозол аппарат зэрэг 6  төрлийн шилдэг техник угсарсан бөгөөд 8 жилийн настай байхаар төлөвлөжээ. Энэ  бол агаар мандал, эх газрын ерөнхийлсөн гиперпектор ажиглалтын дэлхийн анхны  хиймэл дагуул бөгөөд олон улсад агаар мандал, эх газарт тандалт хийхэд зориулсан  хамгийн том гиперпектрал хиймэл дагуул, дотоодод спектрийн хэмжээгээр хамгийн  өндөр хиймэл дагуул юм. 

Хятад улс өндөр нарийвчлалтай хиймэл дагуул  хөөргөв

Энэ хиймэл  дагуулд угсарсан алсын мэдрэгчтэй зургаан аппарат хэт ягаан туяанаас хэт улаан  туяаны өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын алсын зайнаас тандах мэдээллийг олж  авах төдийгүй дотоод эх газрын усны нөөц, газрын гадаргуугийн экологийн орчин,  ашигт малтмал, чулуужмал, агаар мандлын бохир хий, хүлэмжийн хий, аэрозол зэрэг  байгаль орчин, агаар мандалд ерөнхийлсөн тандалт хийх зорилготой  юм. 
Хятадын Хүрээлэн буй орчин, байгаль орчны яамны хиймэл дагуулын  хэрэглээний төвийн дарга Ван Чяо хэлэхдээ: Өндөр нарийвчлалтай V хиймэл дагуул  бол Хятадын өндөр нарийвчлалтай газрын гадаргууд ажиглалт хийх чадварын чухал  бэлэг тэмдэг юм гэжээ.

Хятад улс өндөр нарийвчлалтай хиймэл дагуул  хөөргөв

Тус хиймэл дагуулыг хөөргөснөөр, манай орны өөрийн үйлдвэрлэсэн хиймэл  дагуул бүс нутгийн агаар мандлын бохирдлыг үр ашигтай олж илрүүлэхгүй байсан сул  талыг нөхөх юм. Мөн манай орны агаарын бохирдлын байдлыг хянан хэмжих, "Агаарын  бохирдлоос сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхэд чухал ач  холбогдолтой юм. Үүний зэрэгцээ усны бохирдлоос сэргийлэн засах, экологийн  хяналт зэрэг талаар чухал үйлдэлтэй. Өндөр нарийвчлалтай V дагуулыг хөөргөснөөр  манай улс гадаадын өндөр спектртэй алсаас мэдрэх тоо  баримтад түшиглэж байсныг өөрчилж, манай орны экологийн орчны хяналтыг  шаардлагатай тоо баримтаар хангахад чухал ач холбогдолтой юм  гэжээ.

Хятад улс өндөр нарийвчлалтай хиймэл дагуул  хөөргөв

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын өндөр нарийвчлалтай  тусгай хиймэл дагуулын тоо баримтыг одоо 20 гаруй салбар, 30 гаруй муж,  хот, өөртөө засах оронд өргөнөөр ашиглаж, холбогдох салбарын гол ажлын зайлшгүй  хэрэгцээ болсон гэнэ. Мөн бүх шатны захиргааны удирдлагын бүтэц, удирдлагын  системд чухал тулгуур болж, гадаадын хиймэл дагуулын их хэмжээгээр хангаж байсан  тоо баримтыг орлуулж чадсан байна.

Төлөвлөгөө ёсоор, Хятад улс 2020 онд дэлхийн бөмбөрцгийг  бүрхсэн 24 цагийн хяналтын системийг үндсэндээ байгуулах  юм. 
 

Их уншсан

холбоотой мэдээ