Хөдөлмөрч залуусын ур чадвар

2018-05-09 17:00:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 4 бол Хятадын залуусын баяр юм. Энэ   баярын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба гадаад дотоодын   сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийж, эгэл жирийн ажлын байрандаа хүчин   чармайлт гарган, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа 4 залууг танилцуулжээ. Энэ тухай   ХОУР-гийн сэтгүүлч Бээжин хотоос мэдээлж байна.
 
Жао Юй бол Бээжингийн Бенз ХК-ийн автомашин   угсран шалгах ахлах ажилтан. Тэр 1989 онд Бээжингийн автомашины Жийп ХК-д машины   шил угсрагчаар ажилд оржээ. Жао Юй ажлынхаа зав чөлөөгөөр автомашины бүтэц,   засварыг судлан, угсарч туршин шалгах өндөр ур чадвар эзэмшиж, үйлдвэрлэлийн явц   дахь энгийн угсрагчаас өндөр ур чадвартай, шилдэг ажилтан болжээ. Одоо тэр   Бээжингийн автомашины Бенз ХК-ийн ахлах мэргэжилтэн, Бээжин хотын “Уран дархан”   цолны эзэн болоод байгаа юм. Тэрээр ажил хөдөлмөрийн тухай ингэж ярьсан юм.
 
/Залуус-Бичлэг 1-Жао Юй-Хятад   хэлээр-Эрэгтэй/
 
“Ажлыг хийхгүй бол бүр хийхгүй, хийвэл бүх   хүчээрээ, сайн хийх ёстой гэж боддог. Би ур чадвартай болохын тулд олон жил нягт   нямбай суралцаж, компанийнхаа үйлдвэрлэсэн бүх төрлийн машиныг арван хуруу шигээ   мэддэг болсон юм. Ердийн ажлын үеэр машинд ямар нэг асуудал гарвал шалтгааныг нь   шууд зөв магадалж, түргэн шийдвэрлэж чаддаг болсон.”
 
Хятадын Зүүн хойд нутгийн Харбин хотын нисэх   онгоцны аж үйлдвэрийн корпорацын техникч Чинь Шижюнь 30 настай, зохион бүтээх   авьяастай, хөдөлмөрч залуу билээ. Тэр: “Залуу хүн юунаас ч айхгүй, шинийг зохион   бүтээх зоригтой байх хэрэгтэй. Хуучин үзэл санаанд баригдахгүй байвал, шинэ   амжилт гаргаж чадна гэж би хувьдаа боддог” хэмээн ярьж байлаа. Тэрээр өргөгч   машины эрэг шургийн техникийн бэрхшээлийн гарцыг олж, асуудлыг шийдвэрлэсэн   тухайгаа ийнхүү танилцууллаа:
 
/Залуус-Бичлэг 2-Чинь -Хятад   хэлээр-Эрэгтэй/
 
“Энэ ажлыг хүмүүс олон жил хийгээд бүрэн   эзэмшээгүй байхад би бас тэр уламжлалт аргаар ажиллаад яахав, өөр арга олъё гэж   бодсон юм. Тэр үед би сөрөг сэтгэх зарчмаар урьдаар нэг цэг сонгож, программ   хийж, эцэст нь үйлдвэрлэлийн зураг, хөтөлбөрийг бүтээгээд хуванцар загвар   хийсэн. Энэ аргаар нэг удаа амжилтад хүрч, үйлдвэрлэх үр ашгийг 8 дахин   дээшлүүлж, бүтээгдэхүүнийг нэг удаа шалгаад стандартыг 100 хувь хангасан. Тэр   үед миний багш, хамт олон маань бүгд эрхий хуруугаа гозойлгосон. Түүнээс хойш би   зохион бүтээж, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх сонирхолтой болсон.”
 
Тус хэвлэлийн бага хуралд “инновац” гэдэг үг   хамгийн олон давтагдаж байлаа. Ван Жюнь өнөөг хүртэл олон улсын болон Хятадын   патентын эрх, гадаад дотоодын шинэ бүтээлийн алтан одон зэргийг 30 гаруй хүртэж   байгаа юм. Хятадын гангийн “Бао-Ү” корпорацын халуунаар дарж шахах үйлдвэрийн   ахлах засварчин Ван Жюнь залууст хандан хоёр зүйл санал болгожээ:
 
/Залуус-Бичлэг 3-Ван-Хятад   хэлээр-Эрэгтэй/
 
“Юуны өмнө бид тогтсон ажлын байранд   хөдөлмөрлөдөг боловч шинийг зохион бүтээхийн төлөө хичээх хэрэгтэй. Ажлын байрны   шинэчлэл урам зориг оруулж, ур чадвар дээшлүүлдэг. Шинийг бүтээнэ гэдэг бодох   хийхээ уялдуулахын нэр. Хоёрт, чадвараа дээшлүүлэх шаардлагатай. Ирээдүйн   ухаалаг эрин үед, зохиомол оюун ухаан түгэж, хүнгүй үйлдвэр ч бий болно. Хүнгүй   гэдэг нь ямар ч хүн байхгүй гэсэн үг биш. Ирээдүйд эдгээр машин төхөөрөмжийг хүн   удирдана, засаж зохицуулна, улам баяжуулна. Иймээс технологи, гар урлалын   ажилтан ирээдүйд улам олшрох болно.”
 
Хориод настай бүсгүй Хү Пин Бээжингийн Аж   үйлдвэр, худалдааны ажил мэргэжлийн дээд сургуулийг хувцас заслын мэргэжлээр   төгжээ. Тэр 2017 онд олон улсын ажил мэргэжлийн ур чадварын уралдааны хувцас   заслын технологийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Тэрээр: “Ажил мэргэжлийн   сургуульд ороход гэрийнхэн мань намайг ойлгохгүй, оюутан болохгүй бол амьдрах   аргагүй гэж байсан. Өөрөө дуртай бол дунд мэргэжлийн ажилтан болсон ч сайхан   амьдарч чадна гэж би боддог” хэмээн ярьж байлаа:
 
/Залуус-Бичлэг 4-Хү-Хятад   хэлээр-Эмэгтэй/
 
“Хүмүүс намайг ойлгохгүй байгаад би гомддог   байлаа. Энэ мэргэжилд би дуртай учраас ийм сонголт хийсэн. Мэргэжлээ сайн   эзэмшихийг хичээсэн. Олон улсын ур чадварын уралдаанд оролцсоноос хойш аав ээж,   анд найз, хамаатан садан маань бодлоо өөрчилсөн байх. Хүн бүхний амьдралын зам   өөр. Их дээд сургуульд орохоос өөр замаар явсан ч хүчин зүтгэлээрээ хүсэл   мөрөөдлөө биелүүлж, сайхан амьдарч чадна гэж би боддог.”  
Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ