Олон төрлийн нэгдсэн тээвэр бүхий худалдааны төв байгуулна

2018-05-10 16:44:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сард Чиндаод ШХАБ-ын  дээд хэмжээний чуулга уулзалт болно. Шар тэнгисийн хөвөөн дэх Чиндао хот, газар  зүйн байршлын хувьд маш их давуу талтай. Мөн ШХАБ-ын чуулга уулзалт, "Нэг бүс  нэг зам"-ын бүтээн байгуулалтын түлхэц хүчний хувьд Чиндао хотыг "ус, хуурай  газар, агаар, төмөр зам" зэрэг олон төрлийн нэгдсэн тээвэр бүхий худалдааны төв  хот, Хятадын хос чиглэлийн нээлттэй гүүр болгон бүтээн байгуулж байна.

Олон төрлийн нэгдсэн  тээвэр бүхий худалдааны төв байгуулна

Хятадын төмөр замын компанийн Хятад, Төв Азийг  холбосон ачаа тээврийн 3016 дугаарт галт тэрэг Чиндаогийн төв буудлаас  хөдөлснөөр, 10 хоногийн дараа, зорьсон газар Казахстанд хүрэх  болно.

Чиндаогийн галт тэрэгний төв буудлын байнгын дэд ерөнхий захирал  Вэй Шюелүнь танилцуулахдаа: 2015 онд албан ёсоор ашиглалтад орсон Хятад, Төв  Азийг холбосон "Чиндао" хэмээх ээлжит галт тэрэг Чиндаогийн төв буудлаас хөдөлж,  Алаг уулын боомт-Достик, Хоргос-Атенкури зэрэг хоёр замаар тус тус хилээр  өнгөрч, Төв Азийн Казахстан, Узбекстан зэрэг оронд хүрдэг. Хятад, Төв Азийг  холбосон ээлжит галт тэрэгний эргэлтийн чанар тогтвортой дээшлэхийн хэрээр  ээлжийн хувьд анх долоо хоногт ганц удаа байсан бол, аажмаар нэмэгдсээр долоо  хоногт гурав удаа явдаг болсон  гэжээ.

Олон төрлийн нэгдсэн  тээвэр бүхий худалдааны төв байгуулна

Тэрээр хэлэхдээ: "Энэ ээлжийн ачааг усаар  тээвэрлэн Чиндао боомтод аваачиж, түүнээс төмөр замаар Төв Азид хүргэнэ. Энэ  галт тэрэгт голдуу цахилгаан, машин механикийн сэлбэг, тоног төхөөрөмж ачсан  бөгөөд мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бий" гэжээ.  

Хятадын төмөр замын  чингэлгийн Чиндао дахь төв өртөө одоогоор Хятад-Төв Ази, Хятад-Өмнөд Солонгос,  Хятад-Монгол, Хятад-Европ, Хятад-АСЕАН чиглэлийн олон улсын галт тэрэгний 5  шугам ажиллуулж, “Баруунаас Төв Ази, Европ, өмнөөс Өмнөд Ази, АСЕАН, Зүүнээс  Япон Өмнөд Солонгос Ази Номхон далай”-г холбосон олон улсын мултимодаль тээврийн  худалдааны шугам бүрдүүлжээ. Энэ нь Чиндао боомтын бүтээн байгуулж буй ШХАБ-ын  орнуудаас Япон, Өмнөд Солонгосын Ази Номхон далайг чиглэсэн зах зээлийн “Далайн  гарц”, Япон, Өмнөд Солонгосын худалдааны бүтээгдэхүүн Төв Азийн эх газрын зах  зээлд орох олон улсын тэнгисийн тээврийн худалдаа, ложистикийн төв байгуулахад  тустай юм.
Жяожөү хотын газар нутаг, нөөц баялгийн давуу талыг ашиглан,  Хятадын төмөр замын чингэлгийн Чиндао хот дахь төв өртөөгөөр индэр болгосон,  Чиндаогийн боомтоор холбогдсон ложистикийн эдийн засгийн хөгжлийн бүс байгуулж  байна. Мөн тэнгис, хуурай газар, агаар, төмөр замыг холбосон олон хэлбэрийн  худалдааны төв байгуулахыг дэмжиж байна. Эдгээр төслийн нийт хөрөнгө оруулалт 41  тэрбум 156 сая гаруй юаньд хүрчээ. Үүнээс гадна эхний ээлжийн барилгын талбай  16.16 ам дөрвөлжин км бүхий Чиндаогийн олон улсын Жяодүн шинэ онгоцны буудлыг  хурдтай байгуулж байгаа юм.

Олон төрлийн нэгдсэн  тээвэр бүхий худалдааны төв байгуулна

Олон улсын Жяодүн онгоцны  буудал болон түүний дэргэдэх эдийн засгийн иж бүрэн бүсийн тамгын газрын дарга  Сунь Зүбинь танилцуулахдаа: Байгуулсны дараах Чиндаогийн олон улсын Жяодүн  онгоцны буудал дотоодын агаарын 131 шугам, олон улсын агаарын 25 шугам  ажиллуулж, 99 хоттой холбогдоно. Ашиглалтад орсны дараа, жилд давхацсан тоогоор  35 сая гаруй зорчигч тээвэрлэж, 500 мянган тонн ачаа бараа тээж, нийт 298 мянга  гаруй удаа хөөрч газардах шаардлагыг баталгаажуулах юм гэжээ.  

Чиндао хот олон улсын  худалдааны зангилаа хот болохоор хичээж буйн зэрэгцээ хүмүүнлэгийн солилцоог ч  анхаарч байна. 2015 оны 5-р сарын 29-нд ашиглалтад орсон Чиндао хотын зорчигч  тээврийн том оврын усан онгоцны боомт үүний үлгэр жишээ юм. Тус боомт ашиглалтад  орсноор өнөөг хүртэл зорчигч тээврийн том оврын 1100 гаруй усан онгоц, гадаад  дотоодын 400 мянга гаруй жуулчин хүлээн авчээ. Үүнд Роял Карибэн, Коста, Газрын  дундад тэнгис зэрэг зорчигч тээврийн том оврын усан онгоцны 7 компани Чиндаод  маршрут нээжээ.

Олон төрлийн нэгдсэн  тээвэр бүхий худалдааны төв байгуулна

Чиндао хотын  Олон улсын том оврын усан онгоцны компанийн захирлын туслах Лю Вэньтао хэлэхдээ:  ШХАБ-ын чуулга уулзалтын боломжийг ашиглан улам олон аяллын маршрутыг Чиндао  боомтод ажиллуулна. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын “Ази Европын эх  газрын эдийн засгийн шинэ хонгил”-ын гол хот, тэнгисийн хамтын ажиллагааны  стратегийн тулгуур хот болохын хувьд Чиндао улам олон улс орон, бүс нутагтай дэд  бүтцээр холбогдож, ард иргэдийн хэлхээ холбоог нягтруулж байна  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ