Вэньчуаний их газар хөдлөлтийн 10 жилийн ойн семинарт захидал ирүүлжээ

Д.Хүчитбаатар 2018-05-12 15:11:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Вэньчуаний их газар хөдлөлтийн 10 жилийн ойн семинар болон олон улсын газар хөдлөлтийн тухай судалгааны IV хурал 12-нд Сычуань мужийн Чэндү хотод нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд захидал ирүүлсэн байна.

Тэрээр захидалдаа, энэ жил Веньчуаньд газар хөдөлсний 10 жилийн ой тохиож байна. ХКН-ын удирдлага дор Веньчуаний гамшгийн бүсийн сэргээн босголтын ажил даяны анхаарлыг татсан амжилт гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгт гамшгийн дараах сэргээн босголтын талаар чухал туршлага хангасан байна. Эх байгалийн жам ёсны тухай хүн төрөлхтний үзэл танилт байнга гүнзгийрч, гамшгаас сэргийлэх, түүний хор нөлөөг багасгах, авран туслах бол хүн төрөлхтний оршин тогтнож, хөгжихөд холбогдсон мөнхийн сэдэв юм. Иймээс гамшгийн тухай шинжлэх ухаанч үзэл ойлголттой болж, түүнийг үр ашигтай сэргийлж, хүн төрөлхтөн болон эх байгалийн эв нийцтэй байдлыг хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэж ажиллахыг шаарддаг. Хятад улсын хувьд ард түмнээрээ төв болгосон хөгжлийн үзэл баримтлалын дагуу сэргийлэхээр гол болгож, гамшгийг зайлуулах, гамшигтай тэмцэх болон авран туслахыг нэгтгэн, энэ талын ерөнхий хүчин чадавхаа дээшлүүлж, ард түмнийхээ амь нас, эд хогшлын аюулгүй байдалд баталгаа хангахын төлөө хичээх болно. Семинарт оролцож буй төлөөлөгчид санал бодлоо идэвхтэй солилцож, уг салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд түлхэц өгч, байгалийн гамшгийн хор нөлөөг багасган, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэв.


 



Их уншсан

холбоотой мэдээ