Сувилагчдын салбарын хөгжлийг түргэтгэж ард иргэдийн эрүүл мэндийн олон янзын хэрэгцээ шаардлагыг хангах хэрэгтэй

2018-05-12 16:08:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 5-р сарын 12-н бол олон улсын сувилагчдын  өдөр юм. Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны дарга Ма Шяовей  саяхан хэлэхдээ, Сувилагчдын салбарын хөгжлийг түргэтгэж ард иргэдийн эрүүл  мэндийн олон янзын , адил бус хэрэгцээ шаардлагыг хангах хэрэгтэй гэжээ.  

Тоо баримтад харуулснаар, 2017 оны сүүлч гэхэд Хятадын албан ёсны  бүртгэлтэй сувилагч 3 сая 800 мянгад хүрч, 2008 оноос 126.5% нэмэгджээ. Хятадын  сувилагчийн мэргэжлийн ур чадвар цаашид нэмэгдэж, шилдэг үйлчилгээ 3 зэрэглэлийн  бүх эмнэлгүүдийг хамарсан байна. Үйлчилгээний хэв загвар маань эмчид тусалдаг  байснаасаа өвчитнүүдийн бие сэтгэлийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангах  уруу шилжиж байна.

Саяхан Хятадын сувилагчдын судалгааны нийгэмлэг Бээжинд олон улсын  сувилагчдын наадмын арга хэмжээ зохиож, 60 гаруй гарамгай сувилагчийг шалгаруулж  алдаршуулан шагнасан юм. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ