ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

2018-05-13 14:13:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

5-р сарын 12-нд, Хөххотноо “ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан”-г ӨМИС-ын Монгол судлалын дээд сургууль, ӨМИС-ын “Жангар” судлалын төв хамтран эрхлэв. Тус арга хэмжээнд ӨМИС, ӨМБИУ, Хөххотын үндэстний дээд сургуулийн удирдлага багш нар, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 200-гаад төлөөлөгч оролцлоо.

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

Баатарлаг тууль “Жангар”-ыг монгол уран зохиолын ноён оргил хэмээн хүндэтгэн үздэг бөгөөд олон зууны турш амнаас ам дамжин, өвлөн уламжилж өнөөг хүрч ирсэн билээ. 

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

“Жангар” тууль судлалын судалгааны байдал, “Жангар”-т гардаг үлгэр үйл явдал зэргийг таниулах, монгол аман уламжлал, соёлоо дээдлэх сонирхол төрүүлэх гэсэн зорилтыг мэдлэгийн уралдаанд бэлдсэн асуулт, сэдвээс шууд харж болох юм.

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

Уралдааны эцсийн дүнд нэр мэдүүлж оролцсон нийт 92 оюутнаас 13 оюутан шагналт байрт тодорсон нь алдар ноён жангар, арван хоёр баатрын хамт 13 тоог бүрдүүлдгийн адил монголчуудын бэлгэдэл тоо болох 13-ын тоог аргагүй санагдуулах юм.

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

ӨМИС-ын “Жангар” судлалын төв 2016 оны 10-р сард байгуулагдсанаас хойш, “Жангар” судлалын төвийн эрхлэгч, доктор, профессор Д.Таяа-гийн удирдлага дор “ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар” судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” зэрэг олон улсын болон улсын дотоодын олон цуврал хурлыг  зохион байгуулахын зэрэгцээ олон залуу судлаачдыг “Жангар” судлалд бэлдэн, “Жангар” судлалтай холбогдох төсөл боловсруулан хэрэгжүүлж, олон улсын“Жангар” судлалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна.

ӨМИС-ын анхдугаар удаагийн “Жангар”-ын мэдлэгийн уралдаан болов

Н.Пүрэвжав мэдээлэв, фото зургийг М.Надмидцэрэн хангав


Их уншсан

холбоотой мэдээ