Улс ардын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой байна

2018-05-15 16:59:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Төрийн зөвлөлийн  хэвлэлийн албанд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Лю Айхуа: 4-р сард, Хятадын улс ардын эдийн засгийн үйл ажиллагаа  ерөнхийдөө тогтвортой байлаа гэжээ. 

Тэрээр: 4-р сард, Хятадын  улс ардын эдийн засаг тогтвортой өсөх хандлагаа барьж чадсан бөгөөд үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ тогтвортой дээшлэн, ажиллах хүчний үнийн хэмжээ  ерөнхийдөө тогтвортой, эдийн засгийн бүтцийг улам оновчтой болгон, чанар чансаа,  үр ашиг үргэлжлэн сайжирсан сайн сайхан хөгжлийн хандлагатай байсаар ирлээ.  Хятадын 20 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг 3-р сарын  мөн үеэс 7.0 хувиар нэмэгдэж, өсөлтийн хэмжээ нь өнгөрсөн сарынхаас 1.0 нэгжээр  нэмэгдлээ. Нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны  нийт хэмжээ 2 их наяд 854 тэрбум 200 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн сарын мөн үеэс  9.4 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд өнгөрсөн сарынхаас буурсан үзүүлэлт гарчээ.  Харин 4-р сард, экспорт импортын нийт хэмжээ 2 их наяд 358 тэрбум 200 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн сарын мөн үеэс 7.2 хувиар нэмэгдсэн гэжээ.  
Лю Айхуа: 4-р сард, эдийн засгийн ерөнхий үйл  ажиллагаа үргэлжлэн тогтвортой, өсөлтийн байдлаа хэвээр хадгалж ирсний гол  шалтгаан бол нэгд, үйл ажиллагаа тогтвортой, хоёрт, эрч хүч нэмэгдсэн, гуравт,  үр ашиг дээшилсэнтэй холбоотой юм гэжээ.  Ренчинсоо  

Их уншсан

холбоотой мэдээ