Сансрын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриалав

2018-05-16 10:48:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Бээжин  хотноо "Сансрын технологийг энх тайвнаар ашиглах эрүүл мэндийн сэдэвт олон улсын  II семинар"-ын бэлтгэл хурал боллоо. Хятад, Америк, Орос, Францын сансрын  нисгэгч, сансар судлал, сансрын анагаах ухаан, сансрын боловсролын салбар дахь  100 гаруй хүн хуран цугларч, ирэх жил Хятад улсад зохиогдох тус семинарын талаар  санал, санаачилга дэвшүүлэв. 

Одоо дэлхийн хэмжээнд сансар судлалын  сэдэвт 20 орчим хурал байдаг. Харин Хятадын хурал 6  давуу талтай болохыг  онцолжээ. Нэгд. Олон улсын чанар. Дэлхийн олон улс орны төлөөлөгчдийг хамт  оролцуулна. Хоёрт. Мэргэжилтэн судлаачид. Нэр нөлөө бүхий эрдэмтэн, сансрын  нисгэгч, стратеги судлаач, бизнесменүүдийг оролцуулж, сансрын технологийг энх  тайвнаар ашиглах үйл хэргийн талаар зөвшилцөнө. Гуравт. Эрүүл мэнд. Сансрын  технологийг эм эмчилгээнд ашиглах төдийгүй сансрын хүнсний бүтээгдэхүүн, байгаль  орчинд үзүүлэх нөлөө, анагаах ухааны боловсролын салбартай холбоно. Дөрөвт.  Өргөн хүрээтэй байх. Эрдэм шинжилгээний солилцооноос гадна олон улсын хамтын  ажиллагаа, үйлдвэрлэлийг өөрчлөх, ажлын үр дүнгийн үзүүлэлт, сансрын үзэсгэлэн  зэрэг агуулгыг хамрах ёстой. Тав, төсөл болгон хэрэгжүүлэх. Сансрын  технологийг бодит төсөл болгон хэрэгжүүлж, аж үйлдвэр, иргэдийн хэрэглээнд  үйлчлүүлнэ. Зургаад. Байнгын төлөв байдал болгох. Хурлын төв байр, холбооны  механизмтай байх төдийгүй тогтмол хугацаатай зохиогдох олон улсын хурал болгоно.

Их уншсан

холбоотой мэдээ