​Чиндаотай найрсаг харилцаатай хотууд ерөөл дэвшүүлэв

2018-06-04 17:05:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 9, 10-нд Хятадын далайн эргийн үзэсгэлэнт сайхан   Чиндао хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын дээд уулзалт   болох гэж байна. Хятадын өөрчлөлт нээлтийн манлайлагч Чиндао хот хэдэн тивийн 25   хоттой найрсаг хотын харилцаатай юм. ШХАБ-ын дээд уулзалт болох гэж буй энэ үед   эдгээр найрсаг хот сайн сайхан ерөөл дэвшүүллээ.

Чиндаотай найрсаг харилцаатай хотууд ерөөл дэвшүүлэв

Чиндао бол Хятадын далайн   эргийн чухал хот, БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт бүсийн манлайлагч юм. Анх 1979 онд   Японы Шимоносэки хот Чиндаотай найрсаг харилцаа тогтоож, тус хотын олон иргэн   Чиндаод ажиллаж, суралцаж, аялж байсан юм. Японы Шимоносэкигийн иргэн Курата   Тадасуке хэлэхдээ: "Би 2010 оны 9-р сараас 2016 оны 2-р сар хүртэл   Чиндао хотод амьдарсан. Чиндао бол маш үзэсгэлэнтэй газар. Тэндхийн хүмүүс   сайхан сэтгэлтэй, надад ийм л сэтгэгдэл төрсөн. Намайг Чиндаод байхад метро   тавьж байсан, одоо ашиглалтад орсон. ШХАБ-ын дээд уулзалт Чиндаод болох гэж   байгаад их баяртай байна. Чиндао хот улам хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн   ерөөе.”

Чиндаотай найрсаг харилцаатай хотууд ерөөл дэвшүүлэв

Израйлийн Несс Зиона хотод Чиндао хотын өгсөн бэлэг байдаг нь Баота   парк юм. Несс Зиона хотын парламентын гишүүн Яков Куртз тус паркийн түүхийг   сэтгүүлчид хуучилсан юм.  "20 жилийн өмнө, Чиндаогийн Барилгын   корпорац Израйлд гэрээгээр ажиллаж, Чиндао хотын захиргааны найдлагаар Несс   Зиона хотод бэлэг болгон энэ паркийг байгуулж өгсөн юм. Бүх барилгын материалыг   чингэлэгт хийж Хятадаас зөөж авчирсан. Сүүлийн жилүүдэд зарим эвдэрсэн хэсгийг   хятад ажилчид засаж шинэтгэжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнг мөн Баота парк гэдэг.   Хятадын Чиндаогоос ирсэн юм" гэжээ. 

Чиндаотай найрсаг харилцаатай хотууд ерөөл дэвшүүлэв

Хятадын Чиндао гэхэд гадаадын   олон хүн Хятадын цахилгаан хэрэгслийн дэлхийд алдартай Хайер брэндийг санадаг.   ОХУ-ын Санкт Петербург хотод ажилладаг цахилгаан барааны худалдагч Александр   Тимченко Хайер брэндийг магтаж байлаа. "Би  Санкт Петербург   хотын төвд ажилладаг. Манай хоёр хот найрсаг хотын харилцаатай. Эндээс Чиндао   хотод мэндчилгээ дэвшүүлье. 1984 онд Чиндао хотод Хятадын цахилгаан барааны   алдарт Хайер брэнд мэндэлсэн юм. Хайер брэнд Оросын Черни хотод үйлдвэр   байгуулж, хөргөгч үйлдвэрлэн, одоо Оросын зах зээлийн ихэнхийг эзэлж байна.   ШХАБ-ын дээд уулзалт удахгүй Чиндаод чуулах гэж буй үеэр миний бие хурлын бүх   оролцогчид мэндчилгээ дэвшүүлж байна" гэжээ.

Чиндаотай найрсаг харилцаатай хотууд ерөөл дэвшүүлэв

АНУ-ын Майами дахь Флоридагийн олон улсын   их сургууль, Хятадын Чиндао их сургуультай хамтран хэлний бэлтгэл сургалтын   төсөл хэрэгжүүлж байна. Флоридагийн олон улсын их сургуулийн орчин үеийн хэлний   хэрэглээний хэл шинжлэлийн салбарын дэд профессор Мелисса Баралт танилцуулахдаа: Флоридагийн олон улсын их сургууль, Чиндао их сургууль хоорондын   хамтарсан хэлний бэлтгэл сургалтын төсөл бол маш өвөрмөц, дэлхийд тэргүүлэх   төсөл юм. Тус төсөл испани хэл, соёл, бизнесийн чиглэлээр суралцах оюутнуудыг   төвлөрүүлэн бэлтгэл сургалтад хамруулдаг тул Хятадын оюутан сургуулиа төгссөний   дараа, Латин Америк, Испани зэрэг Испани хэлт ард түмнүүдийн газар нутагт   бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой юм гэжээ.

6-р   сарын 9-10-нд, ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт нээгдэнэ. Чиндаогийн найрсаг хот   Бразилийн Вера Вилла, Их Британийн Саутгемптон, Мексикийн Акапулка, Оросын Санкт   Петербург зэрэг хотын Күнзийн сургалтын танхимын оюутнууд сайн сайхны өрөөл   дэвшүүлжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ