Путинд "Найрамдлын одон" гардууллаа

2018-06-08 21:38:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Путинд "Найрамдлын одон" гардууллаа

8-нд Бээжин хот  дахь Ардын их хурлын ордонд БНХАУ-ын "Найрамдлын одон" гардуулах арга хэмжээ  ёслол төгөлдөр болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир  Владимирович Путинд "Найрамдлыг одон" гардууллаа.

ХКН-ын Төв хорооны УТТ-ын байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн  дарга нарын газрын гишүүн, Нам болон үндэсний шагналын хорооны дарга Ван Хүнин,  ХКН-ын Төв хорооны УТТ-ны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч  Ханьжэн нар одон гардуулах ёслолд оролцжээ.

Путинд "Найрамдлын одон" гардууллаа

Ши Жиньпин: БНХАУ-ын "Найрамдлын одон" бол гадаадын иргэдэд олгодог  үндэсний хэмжээний хамгийн дээд шагнал юм. Энэ шагналыг Хятадын хөгжил  шинэчлэлийг дэмжих, Хятад болон даян дэлхийн улс орнуудын солилцоо, хамтын  ажиллагааг эрчимжүүлэх болон дэлхийн энх тайвныг хамгаалахад асар их хувь нэмэр  оруулсан гадаадын иргэнд олгодог юм. Ноён Путин бол дэлхийн хэмжээнд томоохон  нөлөө бүхий их гүрний удирдагч, Хятадын ард түмний дотнын найз, сайн анд билээ.  В. Путиний олон жилийн дэмжлэг, хүчин чармайлтаар БНХАУ болон ОХУ-ын харилцаа  олон улсын өөрчлөлт, сорилтуудыг даван туулж, улс төр, стратегийн харилцан  итгэлцэл тасралгүй гүнзгийрэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчтэй  хөгжиж, хоёр ард түмэн илүү дотно харилцаатай болсон. БНХАУ, ОХУ-ын өндөр  зиндааны харилцаа хоёр ард түмэнд үр өгөөжөө өгч байгаа нь өнөөгийн их  гүрнүүдийн харилцаа, хөрш орнуудын найрамдлын үлгэр жишээ болж, олон улсын  харилцааны шинэ загвар бий болгох, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц  байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна, "Найрамдлын одон" гэх энэхүү нэр  хүндтэй шагнал бол ерөнхийлөгч Путинд үзүүлж буй Хятадын ард түмний эрхэм дээд  хүндэтгэл, Хятад-Оросын агуу их ард түмний гүн зузаан найрамдлын бэлгэ тэмдэг юм  гэжээ.

Путинд "Найрамдлын одон" гардууллаа

Одон гардуулахын өмнө Ван  Хүнингийн уншиж танилцуулсан дээд одон гардуулах Хятад улсын даргын зарлигт:  "БНХАУ-ын үндэсний одон, үндэстний яруу алдрыг урамшуулах тогтоол"-ын дагуу,  БНХАУ-ын "Найрамдлын одон" шагналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович  Путинд олгож, БНХАУ, ОХУ-ын найрамдал, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны  түншийн харилцааны хөгжилд оруулсан ерөнхийлөгч Путиний олон жилийн хүчин  зүтгэл, алдар гавьяаг үнэлж байна гэжээ.  

Путин талархал илэрхийлж хэлсэн  үгэндээ: Ши Жиньпин дарга БНХАУ-ын анхны "Найрамдлын одон"-г надад олгож байгаад  сэтгэл өндөр байна. Энэ нь миний хувьд хамгийн дээд шагнал төдийгүй, ОХУ,  БНХАУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түвшин, хоёр орны ард түмний гүн  зузаан нөхөрлөлийн илэрхийлэл болж байна. Бид хоёр орны иж бүрэн стратегийн  түншийн харилцааг эрхэмлэн дээдлэх ёстой. Хоёр орны төрийн тэргүүн нарын  нөхөрлөл, хоёр ард түмний найрамдал бол стратегийн хамтын ажиллагааны үндэс  суурь юм. Энэ эрхэм дээд шагналыг би нандигнан хадгалж, Ши Жиньпин даргын хамт  ОХУ, БНХАУ-ын улам их хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэх болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ