Чиндаогийн үдэш
2018-06-10 09:32:06
6-р сарын 9-нд, ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын "Холын зочид" хэмээх салютын урлагийн үзүүлбэр тоглолт болж, Чиндаогийн үдшийн тэнгэрийг гэрлэн цэцгээр чимлээ.
Урлагийн тоглолтын ерөнхий найруулагчаар Жан Имао ажиллаж, тэнгэрээр дэлгэц, далайгаар тайз, хотоор үзэмж болгожээ. Тоглолтын тайзыг тэнгис дээр зассан нь маш өвөрмөц шийдэл болсон байна.
Тоглолт Тэнгэрийн хаяаны тунгалаг сар, Нутаг усны уянгын дуу, Улс орны амар амгалан, Ирээдүйгээ цогцлооё, Хувь заяаны хамтын цогц хэмээх таван хэсэгтэй бөгөөд Чиндаогийн өнгө үзэмж, Шаньдүн нутгийн, зан заншил, Хятадын түүх соёлыг гайхамшигтай сайхнаар танилцуулжээ.
Шөнийн Чиндао хот хол ойроос хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо хосгүй гоо үзэмжээрээ угтан авлаа.
Н.Пүрэвжав