​ШХАБ-ын шинэ эриний шинэ байдлыг төлөвлөв

2018-06-10 16:47:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын шинэ эриний шинэ байдлыг төлөвлөв

10-нд Чиндао хотноо, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал боллоо. Хурлыг Хятад улсын дарга Ши Жиньпин даргалж “Шанхайн үзэл баримтлалын дагуу хувь заяаны хамтын цогц байгуулъя” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр: ШХАБ байгуулагдсанаас хойших 17 жилд чухал үр дүнд хүрлээ. Талууд Шанхайн үзэл баримтлалын дагуу цаг үеийн хүнд асуудлыг шийдвэрлэж, эрсдэлийг арилган, сорилтыг даван туулахыг уриалж байна. Мөн гишүүн орнуудын төрийн тэргүүн нар Шанхайн үзэл баримтлалын дагуу эв санаагаа нэгтгэн, чин үнэнчээр хамтран ажиллаж, хүч оюунаа нэмэрлэн ШХАБ-ын хувь заяаны хамтын цогц байгуулахыг хүсэж байна гэжээ.

ШХАБ-ын шинэ эриний шинэ байдлыг төлөвлөв

ШХАБ 17 жилийн хөгжлийн үр дүнд дэлхийн хамгийн олон хүн амтай, ерөнхийлсөн шинжтэй, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болон төлөвшиж, гишүүн орнуудын эдийн засаг, хүн амын нийт хэмжээ нь дэлхийн 20, 40 хувийг тус тус эзлэн, НҮБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагатай өргөн дэлгэр хамтын ажиллагааны харилцаа тогтоож, олон улс дахь нэр нөлөө нь улам дээшлэн, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулж, олон улсын төв шударга ёсыг хамгаалах чухал хүчин болсон юм. Ши Жиньпин: ШХАБ эвсэл бүлэг болохгүй, сөргөлдөхгүй, гурав дахь талд чиглэхгүй түншийн харилцаа тогтоолоо. Энэ бол олон улсын харилцааны онол, практикийн чухал шинэчлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ загвар юм гэжээ. Тэрээр: ШХАБ хөгжлийн их эрч хүч, хамтын ажиллагаагаа баталгаажуулж чадсаны шалтгаан нь Шанхайн үзэл баримтлалыг бүтээлчээр дэвшүүлэн, ягштал мөрдөж, итгэлцэж, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөх, олон ургалч соёл иргэншлийг хүндэтгэх, хамтдаа хөгжих замыг эрэлхийлж ирсэнтэй холбоотой. Улмаар соёл иргэншлийн мөргөлдөөн, хүйтэн дайны сэтгэхүй, тэг нийлбэртэй тэмцэл зэрэг хэвшмэл үзлийг орхиж, олон улсын харилцааны шинэ хуудсыг нээсэн тул олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг, талархлыг хүлээсэн юм гэжээ. Шинэ эриний дэлхийд жанжлах үзэл, хүчирхийллийн улс төр оршсоор байна. Уламжлалт болон уламжлалын бус заналхийлэл тасралтгүй гарч, ганц талт болон худалдааг ивээх үзэл, даяаршлын эсрэг урсгал шинээр бий болсоор байна. Соёл иргэншлийн саад, соёлын давуу тал зэрэг улиг болсон үзэл дахин сэргэх хандлага гарлаа.

Ши Жиньпин: ШХАБ хамтдаа Шанхайн үзэл баримтлалын дагуу цаг үеийн хүндрэлтэй асуудлыг шийдэж, эрсдэл, өрсөлдөөн сорилтыг зохицуулах хэрэгтэй. Үүний тулд гишүүн орнуудын удирдагчдад хандан 5 зүйлт үзэл баримтлалыг санаачилж байна гэжээ.

ШХАБ-ын шинэ эриний шинэ байдлыг төлөвлөв

Тэрээр хэлэхдээ: Бид шинийг бүтээх, зохицох, ногоон хөгжил, нээлттэй, хуваалцах үзэл баримтлалыг санаачлах шаардлагатай байна. Бид хамтын, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой, аюулгүй үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид нээлттэй, уялдаатай, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагааны үзэл баримтлал мөрдөх хэрэгтэй. Бид эрх тэгш, харилцан суралцсан, яриа хэлэлцээ хийх, уужуу соёл иргэншлийн үзэл баримтлахыг мөрдөх хэрэгтэй. Бид хамтдаа зөвшилцөж, хуваалцах дэлхийн засаглалын үзэл баримтлал баримтлах хэрэгтэй гэжээ.

Энэ удаагийн Чиндаогийн дээд уулзалт бол ШХАБ гишүүдээ өргөтгөсний дараах анхны дээд уулзалт юм. ШХАБ-ын ирээдүйг бүх талаар төлөвлөж, чиглэлийг тодорхойлон, замын зураг гаргахыг хүсэж байна.

Ши Жиньпин: ШХАБ Шанхайн үзэл баримтлалын дагуу зовлон жаргалаа хуваалцан, чин үнэнчээр хамтран ажиллаж, хүчээ нэгтгэн ШХАБ-ын хувь заяаны хамтын цогц байгуулж, шинэ хэлбэрийг олон улсын харилцаа тогтоохыг ахиулан, үүрдийн энх тайван, нийтийн аюулгүй, хамтдаа хөгжиж дэвшсэн, нээлттэй, уужуу, ногоон хөгжилтэй, үзэсгэлэнт дэлхий ертөнц байгуулах чиглэлээр урагшлах ёстой гэжээ. ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын хөгжлийг ахиулах хүчирхэг хөдөлгөх хүч хэрхэн бий болгох талаар Ши Жиньпин хэлэхдээ:“Бид стратегийн уялдаатай хөгжиж, зөвшилцөн, хамт байгуулж, хуваалцах зарчмыг дагуу “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дэмжин, бүс нутгийн худалдаа, олон улсын зам тээврийг хялбарчлах гэрээ зэрэг хамтын ажиллагааны баримт бичгийг даруй хэрэгжүүлэх ёстой. Талууд энэ жилийн 11-р сард Шанхайд зохион байгуулах Хятадын олон улсын импортын анхны экспод идэвхтэй оролцохыг Хятад улс сайшаана. Хятад-ШХАБ-ын орон нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны “Чиндао” жишиг бүсийг байгуулахыг Хятадын засгийн газар дэмжинэ. “БНХАУ-ШХАБ-ын хууль зүйн үйлчилгээний зөвлөл” байгуулж, ШХАБ-ын банкны холбооны хүрээнд 30 тэрбум юанийн өртөг бүхий тусгай зээл олгоно. Ирэх гурван жил Хятад улс гишүүн орнуудын 3000 боловсон хүчнийг бэлтгэл сургалтад хамруулж, цаг уурын “Фэн-Юнь-2” хиймэл дагуулыг ашиглан, цаг агаарын мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна” гэжээ.

ШХАБ-ын шинэ эриний шинэ байдлыг төлөвлөв

Ши Жиньпин: Хятад улс гишүүн орнуудтай хамтран идэвхтэй, ажил хэрэгч, найрсгаар хамтран ажиллах үзэл баримтлалын дагуу энэ хурлын нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж, дараагийн ээлжит дарга Киргиз улсыг дэмжин ажиллаж, ШХАБ-ын гэрэлт ирээдүйг хамтдаа цогцлоход бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ