​ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт болов

2018-06-10 18:22:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт болов

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал Чиндаогийн олон улсын хурлын төвд боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин хурлыг даргалж, үг хэлэв. ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагч, суурин төлөөлөгчийн газрын хариуцлагатай хүн, ажиглагч орны удирдагч, НҮБ зэрэг олон улсын байгууллагын хариуцлагатай хүн хуралд оролцжээ. Хуралд оролцсон талууд ШХАБ-ын хөгжлийн түүх, одоогийн байдал, үүрэг хариуцлага, ирээдүйн талаар санал бодлоо гүнзгий солилцож, олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаарх байр сууриа зохицуулж, өргөн нийтлэг ойлголтод хүрлээ.


ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт болов

Ши Жиньпин нээлтийн ёслолд “Шанхайн үзэл баримтлалыг уламжлан, хувь заяаны хамтын цогцыг байгуулъя” хэмээх илтгэл тавьжээ. Тэрээр илтгэлдээ: ШХАБ ямагт амьжиргааны болон хамтын ажиллагааны хүчинтэй байдгийн гол шалтгаан бол “Шанхайн үзэл баримтлал”-ыг бүтээлчээр хэрэгжүүлж, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцсөн, олон ургальч соёл иргэншлийг хүндэтгэн, хамтын хөгжлийн арга замыг хайсанд байгаа юм. Энэ нь соёл иргэншлийн мөргөлдөөн, хүйтэн дайны сэтгэхгүй, аз турших зэрэг хуучин ойлголтыг даван туулж, олон улсын харилцааны түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн юм. Олон улсын ардчилсан харилцаа нь цаг үеийн зайлшгүй урсгал болж, аюулгүй, тогтвортой байдал нь ард иргэдийн мөрөөдөл, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх нь чиг хандлага, өөр өөр соёл иргэншил харилцан суралцах нь улс орнуудын ард иргэдийн хамтын хүсэл эрмэлзэл боллоо. Бэрхшээлийг даван туулж, харилцан суралцаж, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэн, дээрэнгүй үзлийг тэвчиж, соёл иргэншлүүд зэрэгцэн орших ёстой гэжээ.


ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт болов

Тэрээр: ШХАБ-ын таван үзэл баримтлалыг санаачилна, тухайлбал: Инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах хөгжлийн үзэл баримтлал. Хамтдаа оролцох, ерөнхийлсөн, хамтран ажиллах, тогтвортой байлгах аюулгүй байдлын үзэл баримтлал. Нээлттэй, уялдаатай, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааны үзэл баримтлал. Эрх тэгш, харилцан суралцаж, яриа хэлцэл хийж, уужуу багтаамжтай хандах соёл иргэншлийн үзэл баримтлал. Зөвшилцөх, хамт байгуулах, хуваалцах дэлхий дахины засаглалын үзэл баримтлал эдгээр болно гэжээ. 

ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт болов


Ши Жиньпин илтгэлдээ: Шанхайн үзэл баримтлал бол бидний хамтын өв хөрөнгө, ШХАБ бол та бидний хамтын гэр бүл юм. “Шанхайн үзэл баримтлал”-ын удирдлагын дагуу, цаашид жаргал зовлонгоо хуваалцан, чин сэтгэлээсээ хамтран ажиллаж, ШХАБ-ын хувь заяаны хамтын цогцыг хүчээ нэгтгэн байгуулж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоохыг ахиулж, урт хугацааны энх тайван, нийтээрээ аюулгүй, хамтдаа хөгжин дэвшсэн, нээлттэй, багтаамжтай, цэвэр цэмцгэр, үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг байгуулъя. Чиндаогийн тунхаг, урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх хөтөлбөр зэрэг баримт бичгийг бүх талаар хэрэгжүүлж, бусдын нүдээр харах замаар ойлголцлоо нэмэгдүүлж, адил талаа нэгтгэн, ялгаатай талаа хойш тавьж, эв нэгдлийг ахиулан, ШХАБ-ын нэгдэл нягтралыг бэхжүүлнэ. Энх тайван, аюулгүйн хамтын ажиллагааны суурийг бэхжүүлнэ. 2019-2021 онд терроризм, хагалан бутраах үзэл, хэт даврагч хүчинд цохилт өгөх хамтын ажиллагааны хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлнэ. Ирэх гурван жил, БНХАУ-ШХАБ-ын олон улсын хууль зүйн солилцоо, хамтын ажиллагааны сургалтын бааз зэрэг индрийг ашиглаж, талуудад хууль хэрэгжүүлэгч 2000 боловсон хүчин бэлтгэн өгч, хууль хэрэгжүүлэх хүчин чадлын бүтээн байгуулалтаа эрчимжүүлнэ. Хөгжлийн стратегийн холбоосыг ахиулж, хамтдаа зөвшилцөн, хамтдаа байгуулж, хамтдаа хуваалцах зарчмын дагуу, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулж, бүс нутгийн худалдааг хялбарчлах үйл явцыг түргэтгэн, олон улсын зам тээврийг хялбарчлах гэрээ зэрэг хамтын ажиллагааны баримт бичгийг даруй хэрэгжүүлнэ. Хятадын тал ШХАБ-ын банкны хамтарсан цогцын хүрээнд 30 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний тусгай зээл олгоно. Залуучуудын солилцооны бааз зэрэг брэнд төслийг сайтар хэрэгжүүлж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодитоор ахиулж, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг улам эрчимжүүлнэ. Ирэх гурван жил, Хятадын талаас гишүүн орнуудад зориулж, боловсон хүчний нөөцийг хөгжүүлэх сургалтад 3000 хүнийг хамруулж, ШХАБ-ын их гэр бүлийн тухай иргэдийн ойлголт дэмжлэгийг нэмэгдүүлнэ гэжээ. 


ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт болов

Хуралд оролцсон талууд "ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын Чиндаогийн тунхаг", "ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын худалдааг хялбарчлах тухай хамтарсан мэдэгдэл", "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" зэрэг ирэх 5 жил хэрэгжүүлэх хөтөлбөр, чухал баримт бичигт гарын үсэг зурж, хурлаас “ ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын хэвлэлийн мэдээ” зэргийг гаргажээ. 

ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт болов

ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт болов


Их уншсан

холбоотой мэдээ