​ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын тухай Ван И ярилцлага өгөв

2018-06-11 11:24:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд Чиндаод Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И хэвлэлд өгсөн ярилцлагадаа, ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын үр дүнг танилцуулжээ. 


Энэ удаагийн дээд уулзалтын өвөрмөц онцлог, ач холбогдлын тухай Ван И хэлэхдээ: ШХАБ-ын урьд урьдын уулзалттай харьцуулбал Чиндаогийн уулзалт хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр зэрэглэлийн, илүү их ололт амжилттай болж, ШХАБ-ын түүхэнд маш олон рекорд тогтоосон гэж болно гэжээ.


 Тэрээр: Энэ бол ШХАБ гишүүдээ өргөтгөсний дараах анхны дээд уулзалт юм. ШХАБ 8 гишүүн, 4 ажиглагч, яриа хэлэлцээний 6 түнш оронтой болж, эдийн засаг, хүн амын нийт хэмжээ нь дэлхийд 20, 40 гаруй хувийг тус тус эзэлж байна. Дэлхийд эзлэх нутаг дэвсгэрийн хэмжээгээр хамгийн өргөн уудам, хүн амаар хамгийн олон бүс нутгийн ерөнхийлсөн байгууллага боллоо. 12 улс орны төрийн тэргүүн буюу засгийн газрын ерөнхий сайд, олон улсын 10 байгууллагын удирдагч Чиндаод хуран цугларсан бөгөөд бүртгүүлсэн гадаадын зочин 2000 гаруй, дээд уулзалтыг мэдээлсэн гадаад дотоодын сэтгүүлч 3000 гаруйд хүржээ. Энэ удаагийн дээд уулзалтаар ШХАБ-ын 17 жилийн замналыг дүгнэж, ирээдүйн зүг чигийг бүх талаар төлөвлөн, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Гишүүн орны удирдагчид хамтын ажиллагааны 23 баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцон, гурван чухал амжилтад хүрлээ. Тухайлбал: Нэгд, “Шанхайн үзэл баримтлал”-ыг онцлов. Хоёрт, хувь заяаны хамтын цогц хэмээх ухагдахууныг бүрдүүлэв. Гуравт, дэлхийн засаглалын тухай Шанхайн санаачилгыг дурдсан явдал юм гэжээ.


Тус уулзалтын үр дүнг Ван И таван талаар дүгнэсэн юм. Тухайлбал: Нэгд, ШХАБ-ын хөгжлийн шинэ төлөвлөгөө гаргасан. Хоёрт, аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэ арга хэмжээ боловсруулав. Гуравт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ хүчээр сэлбэв. Дөрөвт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа шинэ амжилтад хүрэв. Тавд, гадаадтай харилцах шинэ байдал бий болгосон гэжээ.


Энэ удаагийн дээд уулзалтад Ши Жиньпин даргын хэлсэн үг ШХАБ-ын ирээдүйн хөгжилд ямар нөлөө үзүүлэх тухай Ван И хэлэхдээ: Ши Жиньпин дарга энэ удаагийн дээд уулзалтад хэдэн удаа маш чухал үг хэлж, ШХАБ байгуулагдсан 17 жилийн хөгжлийн түүх, туршлагыг бүх талаар дүгнэн, ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн системтэй төлөвлөгөө гаргаж, чиг хандлагыг тодорхойлсон гэжээ. 


 Чиндаогийн дээд чуулга уулзалтын дараа, ШХАБ-ын чухал асуудал, мөн ШХАБ-ын хөгжлийг ахиулах талаар Хятад улс ямар арга хэмжээ авах тухай Ван И: Дэлхий дахин хөгжих эрмэлзлээр дүүрэн байгаа боловч өрсөлдөөн сорилттой тулгарч байна. ШХАБ эрүүл, тогтвортой хөгжихийг хүсвэл олон орны удирдагчдын Чиндаогийн уулзалтаар тохиролцсон олон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Юуны өмнө, ШХАБ-ын хөгжлийн статусыг баримтлах, хоёрт, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах, гуравт, бүх дэлхийн засаглалыг сайжруулах хэрэгтэй гэжээ. 


Ван И: Тус байгууллагыг үүсгэн байгуулагч, гишүүн орны хувьд Хятад улс ШХАБ-ыг дипломат бодлогынхоо тэргүүлэн чиглэл болгоно. Чиндаогийн уулзалтын үеэр, Ши Жиньпин дарга ШХАБ-ын хамтын ажиллагааг дэмжих Хятад улсын иж бүрэн арга хэмжээг зарласан. Ирэх 3 жилийн хугацаанд, талуудад хууль хэрэгжүүлэх 2000 хүн, 3000 боловсон хүчнийг сургалтад хамруулж, ШХАБ-ын банк санхүүгийн системийн хүрээнд 30 тэрбум юанийн өртөг бүхий тусгай зээл олгон, “Хятад, ШХАБ-ын хууль зүйн үйлчилгээний комисс” байгуулж, Чиндаод БНХАУ, ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ бүс зэргийг байгуулна. Эдгээр арга хэмжээ нь олны сайшаалыг хүлээсэн байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ