“Нэг бүс нэг зам” кино наадам гадаад дотоодын соёлын харилцааны шинэ зам нээжээ

2018-06-19 16:42:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхайд болж буй Шанхайн Олон улсын 21 дэх кино наадмын хүрээнд, киноны соёлын “Нэг бүс нэг зам” анхны долоо хоног болж, “Нэг бүс нэг зам” дагуу орнуудын киноны соёлын солилцоог гүнзгийрүүлэн хөгжүүлж, улам олон кино уран бүтээлчдийн анхаарлыг татан, кино соёл, кино бүтээх солилцооны нээлттэй хамтын ажиллагааны индэр байгуулах тухай авч хэлэлцсэн байна. 

“Нэг бүс нэг зам” кино наадам гадаад дотоодын соёлын харилцааны шинэ зам нээжээ

6-р сарын 18-нд Шанхай хотод “Нэг бүс нэг зам”-ын кино соёлын дугуй ширээний уулзалт болж, Румын, Малайз, Энэтхэг, Египет зэрэг олон орны кино уран бүтээлчид тус үйл ажиллагаанд оролцон, “Нэг бүс нэг зам”-ын кино наадмын холбооны ач холбогдол хэтийн төлөв зэрэг олон асуудлаар санал солилцон, бүс нутгийн хамтын ажиллагаа, соёлын солилцооны янз бүрийн боломжийг авч хэлэлцжээ. Энэ уулзалтад Румыны олон улсын Трансиваниа кино наадмын дарга хэлсэн үгэндээ: Румын удахгүй нэг шинэ хууль нийтлэх гэж байна. Гадаадын кино уран бүтээлчдэд хандуулж, татварыг бууруулна. Энэ нь олон улсын кино уран бүтээлчдийн хувьд сонирхол татсан мэдээ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

“Сүүлийн үед, засгийн газар гадаадын кино уран бүтээлчдийн татварыг хөнгөлөх хууль боловсруулж, гадаадын кино уран бүтээлчид Румынд зардлынхаа 35 хувийг хэмнэх боломж нээгдлээ. Энэ хуулийг ирэх сард баталж, зарлах болно. Миний мэдэж байхаар Ноднин Америк, Энэтхэгийн зарим кино зураг авалтаа Румынд хийсэн юм. Гэвч Хятадын киног манай улсад хийсэн тухай мэдээлэл үгүй байна. Олон орны кино уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, эх орныхоо байгалийн өнгө үзэмжийг танилцуулахыг хүсэж байна. Тухайлбал манай далай тэнгис, уул нурууд зэрэг нь Хятадын кино уран бүтээлчдийн сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.” 

Шанхайн олон улсын кино наадам 20 гаруй жилийн түүхтэй. “Нэг бүс нэг зам” хамтын ажиллагааны санаачилга Шанхайн олон улсын кино наадмыг хөгжлийн шинэ агуулгаар сэлбэжээ. Энэ жилийн “Нэг бүс нэг зам” кино наадмын долоо хоногийн үед Шанхайн Олон улсын кино наадам Болгар, Египет, Грек, Энэтхэг зэрэг 29 орны 31 киноны байгууллагатай хамтран “Нэг бүс нэг зам” кино наадмын холбоо байгуулсан юм. Шанхайн Олон улсын кино наадмын төвийн ерөнхий захирал Фү Вэньшя хэлэхдээ: “Энэ хамтын ажиллагааны механизм бидний найзын хүрээг тэллээ. Энэ хүрээнд зөвхөн хоёр тал хамтран ажиллах биш, харин олон тал хамтран ажиллах болно. Бид бэлтгэл ажил хийсэн. Ноднин хамтын ажиллагааны механизм байгуулсан. Энэ жил “Нэг бүс нэг зам” кино наадмын холбоог албан ёсоор байгууллаа.”

“Нэг бүс нэг зам” кино наадам гадаад дотоодын соёлын харилцааны шинэ зам нээжээ

"Нэг бүс нэг зам" кино наадмын холбооны хамтын ажиллагаанд улс орон хоорондын соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааг кино бүтээлээр өргөтгөх, талуудын кино бүтээлийг бусад орны кино наадмаар үзүүлж, бусад байгууллагын зохион байгуулж байгаа үзэсгэлэнд тавигдан, улс орнуудын кино наадмын шүүгч, зочид төлөөлөгчид санал солилцох зэрэг агуулга багтсан юм. Холбооны гишүүн Малайзын олон улсын кино наадмыг үүсгэн байгуулагч Жоан Го: "Нэг бүс нэг зам" кино наадмын холбоо байгуулах нь чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Нэг бүс нэг зам" кино наадмын холбоо бол маш сайн тогтолцоо юм. Бид Малайзын киног авчирч болж байна. Манай кино наадмын холбоонд өөр өөр улс орны хооронд харилцан адилгүй солилцоо хийж болж байна. Тийм учраас энэ бол маш сайн холбоос гэж бодож байна. Өөр өөр улс орны киног дэлхий нийтэд хүргэж чадаж байна. Хятад улс цаашид Нэг бүс нэг замын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна.

Энэ удаагийн Шанхайн олон улсын кино наадмын "Нэг бүс нэг зам" кино наадмын долоо хоног цуврал арга хэмжээнд кино гаргах, "Нэг бүс нэг зам" киноны үдэш зэрэг арга хэмжээ зохиож, Хятадын ард иргэдэд киногоор илүү олон улс орон, бүс нутгийн соёл урлагийг танилцуулж, илүү олон орны кино уран бүтээлчдэд соёлын харилцааны шинэ индэр гаргаж өгсөн юм.

Их уншсан

холбоотой мэдээ