ОХУ-ын шигшээ баг бүсийн тоглолтоос шалгарах болзол хангав
ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 19-ны орой, 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний "A" бүсийн хоёр дахь ээлжийн тоглолт боллоо. Зохион байгуулагч ОХУ-ын шигшээ баг Египетийн багтай 90 минутын турш ширүүн өрсөлдөж, ОХУ-ын баг 3:1-ийн харьцаагаар ялалт байгуулж, шигшээ 16-д үлдэх болзлыг хангажээ. Анхны тоглолтоороо Саудын Арабын багийг 5:0 харьцаагаар хялбархан буулгаж авсан ОХУ-ын шигшээ багийн Египетийн багтай хийсэн тоглолт тун амаргүй байсан юм. Тэмцээний дараа, Москва, Санкт-Петербургийн хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн бүсүүд, гол гол өргөн чөлөө, гудамж талбай ОХУ-ын хөл бөмбөгийн хорхойтнуудын сэтгэл хөдлөл, баяр хөөрөөр цалгиж байлаа. Оросын шигшээ баг 1986 оны хөл бөмбөгийн ДАШТ-ээс хойш 32 жилийн дараа ийнхүү бүсийн тоглолтоос шалгарах болзол хангасан юм. Далайнтуяа