“Хятад Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 17 жилийн ой”-г тэмдэглэв

2018-07-04 14:07:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-нд, Оросын Шинжлэх ухааны академийн Алс  Дорнодын судалгааны газрын "Хятадын танхим" -д, Орос  Хятадын найрамдлын нийгэмлэг “Хятад Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны  гэрээ" байгуулагдсаны 17 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээг зохион явуулаа.  БНХАУ-аас ОХУ-т суугаа элчин сайд Ли Хуй, ОХУ БНХАУ-ын найрамдлын нийгэмлэгийн  нэгдүгээр орлогч дарга Куликова зэрэг Хятад Оросын олон салбарын төлөөлөгчид  нийт 120 хүн арга хэмжээнд оролцжээ.
Ли Хуй:  тус "гэрээ" нь хуулийн хэлбэрээр Хятад Орос хоёр орон эвсэлд үл нэгдэх, харилцан сөргөлдөхгүй, гуравдагч талд  чиглэхгүй, шинэ хэлбэрийн  үндэсний харилцаа, үүрд сайн хөрш, сайн найз, сайн түнш байх шийдвэр зорилгыг баталгаажуулсан бөгөөд хоёр орны эрх тэгш харилцан итгэлцсэн, харилцан туслалцсан, хамтаар хөгжих, үеийн үед найрсаг байх бүх талын  стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэн  хөгжүүлэхэд чухал хуулийн үндэс суурийг тавьж өгсөн юм. Оросын талтай хамтаар  “нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт, Евразийн эдийн засгийн холбооны  байгуулалтын уялдаа холбооны ажлыг сайтар хийж, дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг хаиулахаар зорилт болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын  цогцыг байгуулан, энх тайван, аюулгүй, хамтаар хөгжсөн, нээлттэй, хүртээмжтэй,  үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг байгуулахын тулд уйгагүй хүчин чармайлт  гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Куликова:  Орос Хятад хоёр орны гарын үсэг зурсан “гэрээ” нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн юм. Орос Хятад бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш, сайн найз,  сайн түншийн харилцааг үеийн үед уламжлах ёстой юм гэжээ. Ренчинсоо  

Их уншсан

холбоотой мэдээ