22 хотод үндэстэн дамнасан цахим бизнесийн туршиц бүс байгуулна

Д.Хүчитбаатар 2018-07-14 17:16:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн   ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалж, үндэстэн дамнасан   цахим бизнесийн ерөнхийлсөн туршиц бүсүүд байгуулах замаар гадаадад нээлттэй   байдлаа өргөтгөж, гадаад худалдааны бүтцийн өөрчлөлтийг ахиулах шийдвэр   гаргажээ.

Хурлаар, үндэстэн дамнасан цахим   бизнес зэрэг салбарын хөгжлийг түргэтгэх нь гадаадад нээлттэй хөгжихөө өргөтгөж,   экспорт импортыг нэмэгдүүлэн, иргэдийн болон улс орны нэмэгдсээр буй эрэлт   хэрэгцээг хангах чухал арга зам юм. 2015 онд Төрийн зөвлөлөөс Ханжөүгийн   үндэстэн дамнасан цахим бизнесийн ерөнхийлсөн туршиц бүсийг нээсэн нь амжилттай   ажиллаж, үндэстэн дамнасан цахим бизнесийн арилжааны нийт хэмжээ нь хоёр жил   дараалан хоёр дахин өсөж, гадаад худалдааны өсөлтийн чухал тулгуур цэг болжээ.   Тиймээс туршиц бүсийн цар хүрээг тэлж, цахим бизнес, экспорт импортын худалдааг   хөгжүүлэх боломжтой газрууд, тэр тусмаа Бээжин, Хөх хот, Мүгдэн, Чанчүнь,   Харбин, Гүй-Ян, Күньмин, Ши-Ань, Ланьжөү зэрэг 22 хотод үндэстэн дамнасан цахим   бизнесийн ерөнхийлсөн туршиц бүсийг шинээр нэмж байгуулна гэжээ.

 
 

 

Их уншсан

холбоотой мэдээ