Ши Жиньпин, Х.Баттулга нар уулзав

Д.Хүчитбаатар 2018-09-12 15:00:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин, Х.Баттулга нар уулзав

12-нд Владивостокт БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа.

Ши Жиньпин: Хятад, Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж, “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл баримтлал, хөрштэйгөө найрсгаар харилцах, хөршөө түнш болгох чиглэлийн дагуу Монгол улстай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжлийг ахиулсаар ирлээ. Хоёр тал хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, стратегийн өндөрлөг, алсын хараагаар хоёр орны харилцааг зөв чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй. Язгуур ашиг сонирхлоор хүндэтгэн дэмжиж, харилцан итгэлцлээ бэхжүүлэх ёстой. МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг Хятадын тал хүндэтгэнэ. Хоёр тал “Нэг бүс нэг зам” ба “Хөгжлийн зам”-ын уялдаа холбоог үргэлжлэн эрчимжүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд гүйцэтгэх том төслийн үүргийг гүйцэд ашиглан, хил орчмын бүс нутгийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Монголын тал Хятад улсын хөгжлийн “хурдны галт тэргэнд сууж”, Хятад улсын өөрчлөлт нээлтийн ололт амжилтаас хуваалцан, улс орноо чанартай хөгжүүлэхийг Хятадын тал дэмжинэ. МУ мөн хөдөө аж ахуй, аж үйлдвэрээ хөгжүүлж, Хятад улсад хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнээ экспортлохыг дэмжинэ. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлж, хоёр орны харилцааны иргэд, нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх ёстой. Мөн олон улс, бүс нутгийн үйл хэргээр зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд хүчээ нэгтгэх ёстой гэжээ. 

Х.Баттулга: БНХАУ-тай найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах нь МУ-ын төр засгийн хэлбэрэлтгүй баримталж буй чиг хандлага юм. Улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, харилцан дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байж, эрх тэгш харилцан ашигтай зарчмын дагуу, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг Монголын тал хичээсээр ирсэн. Мөн нэг Хятадын зарчмыг гуйвшгүй баримталж, Тайвань, Түвд, Шиньжян бол Хятад улсын салшгүй нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. “Нэг бүс нэг зам”-ыг хамтран байгуулахад идэвхтэй оролцохын зэрэгцээ, худалдаа, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад түлхэц өгч, бүс нутгийн улс орнуудын хамтын хөгжлийг ахиулахад Монголын тал бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ